“Иргэдээ сонсъё” аяныг хоёр сарын хугацаанд явуулж байна.
2017.04.26
Иргэдийн санал шийдвэр гаргах түвшинд хэрэгжинэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Иргэдээ сонсъё” аяныг хоёр сарын хугацаанд явуулж байна. Тус аяны нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн иргэний танхимд боллоо.
Нэгдсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож, 9 дүүргийн иргэдийн төлөөлөлд аяны талаарх мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь сонсч байв.
Аяны хүрээнд есөн дүүргийн 30 мянга орчим иргэнтэй уулзаж, 3 мянга орчим саналыг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай зарим асуудлыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар оруулж шийдвэрлэн ажиллах аж.