Хороодын дарга, хэсгийн ахлагч нарын зөвлөгөөн боллоо
Нийслэлийн 9 дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын “Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцсон юм.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хороодыг бэхжүүлэх, нэгдсэн цогцолбор байртай болгох, техник хэрэгслээр хангах, хороонд ажиллаж буй ажилтнуудыг чадавхжуулах зэрэг арга хэмжээ авч “Хороо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж ажиллалаа. Өнөөдөр нийслэлийн 152 хороонд 1400 гаруй хэсгийн ахлагч ажиллаж байна.