НИТХ-ын дарга Ц.Сандуй
2017.05.08

Нийслэлийн төсөвт тодотгол хийнэ

Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа. Мөн нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Улсын Их Хурал 4 дүгээр сарын 14 нд Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Энэхүү хууль баталсантай холбогдуулан нийслэлийн батлагдсан төсөвт өөрчлөлт орох болж байна.

Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн гуравдугаар сарын мэдээллээр 161,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн орлогын төлөвлөгөө 12,9 хувь давж биеэлжээ.