2008.10.12

Олон улсын парламентын холбооны 119 дүгээр Ассамблейн хуралд оролцов.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Олон улсын парламентын холбооны 119 дүгээр Ассамблейн чуулганд оролцоод ирлээ.

Монгол Улс 1962 онд ОУПХолбоонд элссэн байна. ОУПХолбоо нь дэлхийн парламентуудын хооронд яриа хэлэлцээ явуулах боломжийг бүрдүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, улс үндэстнүүдийн хоорондын боломжийг бүрдүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, улс үндэстнүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой ажээ.


УИХ-ын гишүүн цөөхөн эмэгтэйн нэг Д.Оюунхорол Эмэгтэй парламентчдын зохицуулах хороо, Жендэрийн хамтын ажиллагааны бүлгийн хуралдаанд тусгайлан оролцсон байна.

Ассамблейд оролцох парламентын төлөөлөгчид гурван хурал дараалан хүйсийн тэгш байдлыг хадгалж чадаагүй бол / эмэгтэй гишүүд оролцоогүй бол / дараагийн ассамблейд оролцохдоо парламентын төлөөлөгчдийн тоог автоматаар нэг хүнээр багасгадаг юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.