Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг удирдана
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг
2017.05.21

Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг удирдана

Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг удирдахаар болжээ.

Өмнө нь тус холбоог Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдаж байсан ч намын даргаар ажилладаг тул “Шонхор” фракцын нэг далавч нь болсон Ардчилсан хүчний холбооны удирдлагаас татгалзжээ.

Анх энэ холбоог УИХ-ын дарга асан З.Энхболд удирдаж байсан ч мөн л Ардчилсан намын дарга болсноор хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж, С.Эрдэнэд удирдах эрх олгосон. Одоо мөн л Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа учраас Д.Ганхуягт шилжүүллээ.