УИХ-ын ээлжит бус чуулганы 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ
Өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэхийг хэлэлцэж байгаа билээ.
Чуулган өглөөний 11 цаг 45 минутад 52,6 хувийн ирцтэйгээ эхэллээ.
Хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Өнөөдрийн хэлэлцэх асуудал УИХ-ын гишүүд нухацтай, хариуцлагатай хандах ёстой" гэдгийг онцолсон юм.
Түүнийг үг хэлсний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уншиж танилцууллаа.
Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын бүлгийн 33 гишүүн 8 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулан өгсөн юм. Саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 52,9 хувиар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг дэмжээгүй юм.