2018.01.23
Боловсролын салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилнэ
Багш нарын улсын зөвлөгөөн 11 жилийн дараа “Тогтвортой хөгжил - ерөнхий боловсрол” сэдвийн хүрээнд болж, нийслэл, 21 аймгийн 3400 гаруй багшийн төлөөлөл оролцож байна.
Боловсролын салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг цэгцлэхийн тулд хууль, эрхзүйн орчныг нарийн зохицуулалтыг бүрдүүлэх цаг үеийн шаардлага бий болсон.
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: 7 зөвлөгөөнөө дууссаны эцэст гарч байгаа бүх зөвлөмжүүд дээр ажлын хэсэг байгуулж, түүнээсээ цалин хөлсний хувьд ямар шинэчлэл хэрэгтэйг тогтооно. 4 жилийн хугацаатай хөтөлбөр, агуулга өөрчлөгдөх нь буруу учраас тогтвортой байх сургалтын агуулга, стандартыг бий болгохын тулд ажиллана.