2018.02.01

Батлан хамгаалах тухай хуулийн 12.1.5 дахь заалт нь үндсэн хуулийг зөрчсөн гэж ҮХЦ-ийн гишүүд дүгнэлээ

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ. Хэлзүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зорилгоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан  нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэсэн Үндсэн хуулийн заалтын зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна гэж Үндсэн хууийн цэцийн хуралдаанаас дүгнэсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Батлан хамгаалах тухай хуулийн ажлын хэсэгт би орж ажилласан. Тиймээс хууль тогтоогчийн хэлэхэд хуваарь хууль тогтоогчийн хүсэл зориг зөрчигдсөн зүйл байхгүй гэж хэлмээр байна. Учир нь энэ асуудал өөрөө Ерөнхийлөгчийн дайн болон дайн бүхий байдлыг хэрэгжүүлдэг бүрэн эрхтэй холбоотой асуудал. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйл заалтад байдаг. Дээр нь хуулинд заагдаагүй онцгой нөхцөл байдал үүссэн үед гэж байгаа. Энэ бол дайн болон дайн бүхий байдлыг хэлж байна. Ийм үед УИХ хууль гаргаж, Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг олгоно гэсэн заалт. Энэ заалтыг тодотгосон заалт л гэж би үзэж байна.