2018.03.12

'Багшийн хөгжлийн академи- 2018' залуу багш нарын уулзалт боллоо

УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан, Монголын Залуу Багш Нарын Холбоо /Yes Mongolia/-ноос  'Багшийн хөгжлийн академи- 2018' залуу багш нарын уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Бүтэн өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн нийт 220 орчим залуу багш нар оролцлоо.

Залуу багш нар чууллаа

 

“Багш Хөгжлийн Академи 2018” үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайдын зөвлөх Д.Ганбат, БСШУСЯ-ны газрын дарга Т.Амаржаргалан, Д.Одгэрэл тэргүүтэй яамны төлөөллүүд мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцлоо.

“Оюун санааны наран мандана” уриан дор нэгдсэн залуу багш нарт Монголын Оюун Ухааны академийн захирал Х.Хатанбаатар, “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн багш доктор Д.Сүрэнчимэг, УИХ-ын гишүүн Н.Учрал зэрэг хүмүүс олон улсын боловсролын чиг хандлага, хүүхдийг танин мэдэх арга зам, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг олон талын мэдлэг, мэдээллийг хуваалцсан юм.

 'Багшийн хөгжлийн академи- 2018' залуу багш нарын уулзалтанд  нийслэлийн 9 дүүргийн нийт 220 орчим залуу багш нар оролцлоо

 

Цаашдаа “Багш Хөгжлийн Академи”-ийг зөвхөн нийслэл гэхгүйгээр 21 аймгийг залуу багш нарыг хамруулан, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэж Н.Учрал гишүүн онцлсон юм.  

Н.Учрал гишүүний хувьд багш нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор “Багшийн хөгжлийг дэмжих тухай' хуулийг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа бөгөөд тун удахгүй  УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа гэдгээ багш нарт хэллээ. Мөн хуулийн төсөл дээр тэдний саналыг сонслоо.