2018.03.21

Ерөнхий сайд Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Ховд аймгийн залуу үеийнхэнд ажлын байрны асуудал их байна. Мөн үйлдвэрлэл эрхлэх гэхээр хүн хүч хүрэлцдэггүй зэрэг олон хүндрэлүүд тулгарч байгааг Ерөнхий сайдад уламжиллаа. Энэ бүх санал хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа хэлсэн байна. Ерөнхий сайдтай цуг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар ажиллажээ.

Ховд аймгийн иргэдийн санал хүсэлтэнд давхцсан асуудал байсангүй. Тухайлбал ажлын байр нэмэгдүүлэх, цалин тэтгэвэр нэмэх, хөдөө аж ахуйн салбар, залуу үеэ дэмжих асуудлуудыг хөндөж байлаа.