2018.03.22

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтанд орно

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан Ерөнхий сайд уг төслийн үйл явцтай танилцлаа.  Импортын өндөр үнэтэй эрчим хүчийг дотоодын хямд эрчим  хүчээр орлуулах, эдийн засгийн үр ашигтай тул уг төслийг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:  Тус станц ашиглалтад орсноор Баруун аймгууд эрчим хүчээр хангах, цаашлаад улсын эрчим хүчний нэгдсэн тогтолцоог төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх юм.