2018.04.25
БCШУСЯ-ны сайд “Нэг зам-нэг бүс” төслийг хэрэгжүүлэгч төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр “Нэг зам-Нэг бүс” төслийг хэрэгжүүлж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон донор байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр БНХАУ-ын хөрөнгө оруулагчид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хөрөнгө оруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Нэг зам-Нэг бүс” төслийг хэрэгжүүлж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагч болон донор 26 байгууллагын төлөөлөлд талархалаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав.