Дүүргийн боловсролын хэлтсийн нэрэмжит спортын тэмцээн боллоо
2018.04.25

Дүүргийн боловсролын хэлтсийн нэрэмжит спортын тэмцээн боллоо

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс байгуулагдсан түүхтэй.

Боловсролын хэлтэс 10 жилийн ойнхоо хүрээнд олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын дунд “Удирдлагын авьяас” спортын тэмцээнийг зохион байгууллаа.

Спортын 5 төрлөөр зохион байгуулагдсан “Удирдлагын авьяас” тэмцээний гар бөмбөгийн төрөлд Д.Энхжаргал ахлагчтай Хурд баг I байр эзэлсэн бол С.Сайнбаяр ахлагчтай Stars, Д.Бат-Орших захиралтай Жанжин баг II, III байрт шалгарлаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа "Олимпизм ба бие бялдарын хүмүүжил " сэдэвт болзолт уралдаанд эхний гурван байрт шалгарсан Б.Батсайхан захиралтай 29 дүгээр сургууль, С.Нямгэрэл захиралтай 71 дүгээр сургууль, Д.Оюунгэрэл захиралтай 35 дугаар сургуулийн олимп танхимуудыг өргөмжлөл, дурсгалын медаль, спортын хэрэглэлээр шагнав.