2018.06.05

268.3 мянган тонн нүүрс алга болсон уу?

Эрдэнэс Тавантолгой компаниад 268.3 мянган тонн нүүрс алга болсон гэх асуудал яригдаж байна. Тэгвэл УИХ дахь Авилгын эсрэг бүлэг өнгөрсөн  амралтын өдрүүдэд Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад шалгалт хийсэн байна. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Эрдэнэс Тавантолгойн лицензтэй талбайгаас орон нутгийн Тавантолгой хэтрүүлэн аваад 268.3 тонн нүүрс хэтрүүлэн авсан гэдэг нь тодорхой байна. Цаашид үүнийг хууль эрх зүйн хэмжээнд зохицуулж, шийдвэрлэх ёстой. Асуудал өөрөө бодитой байх ёстой. Ярьж байгаа УИХ-ын гишүүдийн үг үнэ цэнтэй, хариуцлагатай байх ёстой. Би өөрөө энэ асуудлыг хөндөж тавьсны дүнд УИХ-ын гишүүд энэ талаар тодорхой нэг ойлголттой боллоо. 268.3 мянган тонн нүүрс хэн нэгний зөвшөөрөлгүйгээр олборлогдсон байна гэдэг нь тодорхой болж байна.