2018.06.28

Л.Болд: Ийм муу ажиллаж байсан УИХ-ын Тамгын газрыг мэдэхгүй юм

УИХ-ын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр чуулганаар нийлээдгүй асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Учир нь УИХ-ын ээлжит чуулган энэ баасан гаригт хаалтаа хийхээр төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбогдуулан гишүүд хэлэлцэх асуудал дээр улс орны өмнө яг одоо тулгамдаад байгаа, шийдвэр хүлээж байгаа асуудлуудыг нэн тэргүүнд хэлэлцэх ёстой гэсэн байр сууриудыг илэрхийлсээр байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын Тамгын газарт хандаж хэдэн үг хэлмээр байна. Суларсаар суларсаар манай УИХ татан буугдсан мэт боллоо. Гишүүд ажил хийх ямар ч бололцоогүй болсон. Би тав дах парламентатдаа сууж байна. Ийм муу ажиллаж байсан Тамгын газрыг мэдэхгүй юм. Хэлэлцэх асуудал, байнгын хорооны хуралдаан дандаа тодорхой бус. Тарааж байгаа материалаас дандаа бүрэн бус. 

Нийгмийн анхаарал татсан маш олон асуудлыг ажлын зохион байгуулалтгүйгээс болж шийдэж чадахгүй маргааш завсарлах гэж байна. Тухайлбал ОУПарламентын хорооноос гарсан асуудлыг өнөөдөр хүртэл шийдэхгүй байна. Мөн Оюутолгойтой холбоотой Д.Тэрбишдагва даргаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрдэнэттэй холбоотой Я.Санжмятав даргаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохгүй УИХ-ын чуулган завсарлах нь. 

Одоо захиргааны хуулийг хэлэлцэж батлахгүй бол Эрдэнэтийн 49 хувийг алдах гэж байна. Үүнд АН буруугүй. Сонгуулиар АН гүтгэж та нар 65 -уулаа гарч ирсэн. Өдий 2 жил болчхоод энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Та нар ийм байвал УИХ тарах хэрэгтэй. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn