Хүний хөгжил, Нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ тамгаа гардан авлаа
2012.08.20

Хүний хөгжил, Нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ тамгаа гардан авлаа

Хүний хөгжил, Нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ тамгаа гардан авч, ажилдаа орлоо. УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон билээ.

Төгссөн сургууль, мэргэжил:

1981 онд Улаанбаатар хотын 75-р сургууль

1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр

1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр

2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал:

1990 оноос Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга

1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга

1990-1992 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан

1992-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газарт ажилтан

1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга

1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга

2000 онд МоАН-ын дарга

2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга

2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга

2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга

2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд

Шагнал:

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2004 онд Боловсролын тэргүүний ажилтан

2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан

2006 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

Гадаад хэл: англи,  орос

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.