2018.11.12

С.Зоригийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сунгах боломж байсан ч, эрх баригчид хуулиар хаажээ

С.Зоригийн амь насыг бүлэглэсэн гэх хэрэгтнүүдэд хуулийн байгууллагаас ял оноосон ч олон нийтийн зүгээс захиалагч нь хэн болохыг 20 жил шаардаж хариуцлага нэхсээр өдийг хүрсэн билээ. Харамсалтайн 2017 онд эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтийн улмаас С.Зоригийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, захиалагч нь илэрсэн ч хариуцлага тооцох боломжгүй болжээ.