МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдлаа
Эрх баригч намын удирдах зөвлөл хуралдаж, тодорхой хариуцлага тооцох шийдвэр гаргах гэж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх удирдах зөвлөлд 3 хүнийг албан тушаалаас нь огцруулах саналыг оруулж ирсэн байна. УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг ажлаа өгөхийг шаардсан саналыг удирдах зөвлөлөөр оруулж хэлэлцүүлж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Удирдах зөвлөл дээр намын дотоод асуудал яригдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нийгэмд өнөөдөр үүсээд байгаа ЖДҮ-тэй холбоотой, намын нэр хүнд унаж байгаатай холбоотой, нэр бүхий улс төрийн албан тушаалтнууд авилгал, албан тушаалын хэрэгт холбогсдонтой холбоотой асуудал дээр намын дарга өөрийнхөө байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлсэн. Шөнөжингөө ч хамаагүй хуралдах ёстой. Төрийн ажил тасралтгүй явах ёстой гэдэг Үндсэн хуулийн зарчимтай. Тодорхойгүй байдлаар удаан явж болохгүй. Гэхдээ УЗ бол хамтын удирдлагын байгууллага. Зөвхөн намын даргын байр сууриар явна гэж байхгүй. Олон талаас нь ярилцана. Олон нийтийн бухимдлыг төрүүлж буй асуудлууд дээр зарчмын том шийдэл гаргахгүй бол болохгүй байна. Тодорхойгүй байдлаар явсаар парламентын засаглал хүндрэх асуудал руу орвол ардчилсан тогтолцоонд халтай байх магадлалтай.
Холбоотой мэдээ
2024.10.31
2024.10.31
2024.10.30
2024.09.05
2024.07.04
2024.05.27