2010.05.01

С.Эрдэнэ: Хариуцлагатай уул уурхайн загвар дүр зургийг Хөшөөтөөс олж харлаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, ҮАБЗ, ЭБЭХЯ-ныхан Хөшөөтийн төслийн явцтай газар дээр нь очиж танилцаад иржээ. Төслийн хүрээнд Ярантын боомттой холбосон 340 км автозам тавьж, баруун аймгуудыг хангах цахилгаан станц барьж, нүүрс угааж баяжуулах үйлдвэр босно. Энэ бүхнийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үүднээс авч үзэн үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдсан юм байна. Ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хөшөөтийн уурхайн ажил, байдалтай Та бүхэн газар дээр нь танилцлаа. Дам сонсох, нүдээр үзэх хоёр өөр. Тэнд байдал ямар байна вэ?

-Хөшөөтийн талаар багагүй шуугиан гарсан. Газар дээр нь очиж ажиллаж үзлээ. Ер нь бол Хөшөөтийн хөрөнгө оруулагчид хэн байна гэдэг асуудлын гол биш. Үнэхээр хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад хөгжүүлэх цаг болсон. Хөшөөтийн уурхай дээр очихдоо бид баахан болж бүтэхгүй зүйл байгаа байх гэсэн бодолтой байлаа. Харин байдал эрс өөр байна. Шуудхан хэлэхэд тэнд хариуцлагатай уул уурхайн эхлэл тавигдаж байгаа дүр зураг тодорхой харагдсан шүү.

-Тухайлбал?

-Хамгийн наад зах нь Ярант боомтоос Хөшөөтийн уурхай хүртэл 340 км олон улсын гуравдугаар зэрэглэлийн хатуу хучилттай авто зам тавьж байна. Маш олон тооны хүнд даацын автомашин явах зориулалтаар зам тавиад дуусах шатандаа орж байсан. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Дээр нь баруун гурван аймгийг эрчим хүчээр хангах зорилгоор Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих гэж байгаа юм билээ. Техник, эдийн засгийн үзүүлэлт болоод бусад тооцоо судалгаа нь хийгдэж байгаа гэсэн. Мөн нүүрс угааж баяжуулах, коксжуулах үйлдвэр барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Усны нөөц тогтоох эрэл хайгуулыг нэлээд идэвхтэй хийж байсан. Яваандаа хүн ам төвлөрсөн хот суурин байгуулах тухай асуудал ч яригдаж байгаа юм билээ. Хот байгуулалтын төлөвлөгөө, инженерийн зураг төслөө хийгээд эхэлчихсэн байна. Ер нь шууд олборолт эхлээгүй, бэлтгэлийг базааж хангах ажлыг хийгээд эхэлчихсэн байгаа нь содон харагдсан.

-Гэтэл зарим хүн өөр зүйл ярьж, Хөшөөтийн төслийг таслан зогсоох ёстой гэдэг. Шалтгаан нь юу вэ?

-Орон нутгийн чанартай улс төржилтөөс болоод янз бүрийн ташаа зүйл ярьж, бичээд байдаг юм уу даа. Үнэнийг хэлэхэд Хөшөөт шиг сэтгэл гаргаж бүхнийг хийсэн зүйл өөр орд газар, уурхайгаас ерөөсөө харагддаггүй. Ашигт малтмал олборлож байгаа бусад компани Хөшөөтийн төслийг хэрэгжүүлэгч нар шиг хариуцлагатай ханддаг байгаасай гэж бодсон. Ийм хариуцлагатай хандвал Монголын баялаг монголчууддаа ашигтай болно, харамсаад байх зүйл ч алга.-Хөшөөтийн уурхай эрт хувьчлагдаж. олон хүний гар дамжсан юм билээ. Одоо бол 'Мон Эн Ко" компанийн мэдэлд байна. Эднийхийг Ховдын нүүрс-ний нөөцийг тэр чигээр нь авчихсан гэсэн мэдээ нэг биш удаа гаргадаг?-Хөшөөт орон нутгийн чанартай уурхай байсан юм билээ. Дараа нь янз бүрийн аж ахуйн нэгж ир-гэдийн гаргаар дамжиж байгаад "Мон Эн Ко" гэдэг компани авсан. Бид ч газар дээр нь очиж танилцах хүртлээ Ховдын тэр хавийн бүхий л нүүрсний нөөцийг энэ компани худалдаад авчихсан гэж ойлгож байсан. Бодит байдал тийм биш. Тэр хавийн нүүрсний гол ордуудыг гадаад, дотоодын хэд, хэдэн компани эзэмшдэг байна. Бразилийн компани л гэхэд Баатар хайрханы орд, Зэрэг сумын газар нутгаас нүүрс ашиглалтын лицензийг эзэмшдэг юм байна. Өөр олон компани байна. Тэр Дотор бодитоор үйл ажиллагаа эхэлсэн нэг ч компани алга. Хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаагаа эхэлсэн, хариуцлагатай уул уурхайн загвар болж байгаа ганц компани нь Хөшөөтийн уурхайд төсөл хэрэгжүүлэгч компани юм байна гэж би хувьдаа харсан.

-Хөшөөтөөс нүүрс ухаад, зөөгөөд эхэлчихсэн гэж нэг хэсэг ярьж, бичсэн. Олборлоод эхэлчихсэн байна уу?

-Олборлоод зөөж байгаа гэж ярьж, бичээд байсан. Гэтэл нэг ч машин нүүрс гараагүй байна Шинжилгээний зориулалтаар 180 тонн нүүрс гаргасан байна. Тэр нь том даацын гурван машин нүүрс. Цианит, натри хэрэглэсэн барьсан гээд өчнөөн зүйл яригдаж байсан боловч Мэргэжлийн хяналтын байцаагч буруу дүгнэлт гаргасан нь тогтоогдсон байна лээ.

-Хөшөөтийн уурхайд олон зуун хятад ажилладаг юм биш үү?

-Хятад ажилчин байгаагүй. 200 гаруй монгол ажилчинтай юм байна. Австрали, Америкийн гурав дөрвөн мэргэжилтэнтэй. Хөшөөтийн уурхайн хажууд жижиг суурин бий болчихсон байна лээ. Дулааны цахилгаан станц барих, баяжуулах үйлдвэр барихад Хятадаас мэргэжлийн ажиллах хүч оруулах асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ бол аль ч компанид байдаг л үзэгдэл.Тэрнээс биш байнгын ажлын байрыг монголчуудаар бүрдүүлнэ гэсэн танилцуулга хийж байна билээ.

-Монгол улс харийнханд хамаг байдаг баялгаа худалдаад дуусна гэсэн айдас болгоомжлол их байна. Эрдэс баялгаа огт ашиглахгүй байх, гадаадын хөрөнгө оруулагчийг эзлэн түрэмгийлэгч, эдийн засгийн алуурчны хэмжээнд үзэхийг уриалсан ухуулга ч газар авч байна?

-Баялгаа бид гадагш нь гаргаж байж л ашиг олно шүү дээ. Манай зах зээл маш бага. Дээр нь хэдэн тэрбум нүүрсний нөөцийг Монгол дангаараа хэрэглэнэ гэж байхгүй. Дотооддоо ямар зориулалтаар хэрэглэх юм бэ. Өндөр Зэрэглэлийн нүүрсийг экспортолж байж, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоно. Эргээд тэр олсон хөрөнгөөрөө нэн шаардлагатай, хөрөнгө мөнгө хэрэгтэй гол төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, улс орны хөгжилд л ашиглана шүү дээ.Би нэг зүйл дээр болгоомжтой хандах ёстой гэж бодож байгаа. Хариуцлагатай уул уурхайн стандарт, загвараар л ажиллах ёстой. Ингэхгүйгээр уул уурхайг зүгээр нэг замбараагүй, мөнгө л олж байвал хамаагүй гэсэн байдлаар хандах юм бол хөгжил биш гамшиг л авч ирнэ.

-Манай иргэд өөрсдөө талцаад нэг хэсэг нь Хөшөөтийн нөөцийг харийнхан цөлмөж дуусах гэж байгаа мэт зүйл яриад, нөгөө хэсэг нь гадныхныг дэмжиж, харин ч бүр илүү ихийг хийлгэх ёстой тухай яриад байх юм?

-Харин тийм. Ер нь бол Монгол орон хөгжих үү, эс хөгжих үү гэдэг торгон ирмэг дээр байна. Нэг үгээр хэлбэл Арабын орнууд шиг баян чинээлэг байх уу, Африкийн улсууд шиг ядуурч НҮБ-ын тусламжаар амь зогоох уу гэдэг сонголтын өмнө ирлээ. Иймээс бид ухаалаг хандах ёстой. Оюутолгойнх шиг гэрээ хийгээд, эргэлзээтэй, засвартай ТЭЗҮ-д үндэслээд байвал юу ч үгүй л үлдэнэ. Алдаан дээрээсээ суралцах ёстой. Үнэнийг хэлэхэд одоо хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, стандартыг нь л бий болгох хэрэгтэй байгаа юм. Тэр стандартыг мөрдөөгүй хэнбугай ч байсан уул уурхайг ашиглах эрхгүй байх хууль батлах ёстой. Би Хөшөөтөөс хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад хэрэгжүүлж болдог юм байна гэдгийг олж харсан. Тавьсан зам, төлөвлөлт, бүх с бэлтгэл ажлыг нь харахад л Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болох юм г байна гэсэн итгэл төрлөө. Би улс төрийн байр сууринаас хандаж, намын харъяаллаар асуудлын харлуулж,эсвэл цайруулах гээгүй. Ажлын хэсэгт орж ажилласныхаа хувьд бодит байдлыг ярих үүрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.