С.Эрдэнэ: Намын даргын суудлаа өгнө, гэхдээ хууль ёсны дагуу
Нийслэлийн АН-ын даргын суудлаа өгөхгүй хэмээн зөвлөлдөх хорооны хурлыг хаяж гарсан С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та зөвлөлдөх хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хурал хаяж гарсан. Яагаад?
-Дүрмийн бус шийдвэр гаргасан болохоор ингэсэн юм.
-Дүрмийн бус гэдгээ жаахан тодруулахгүй юу?
-АН-ын намын байгууллагуудын хэлэлцэх журам гэж байдаг. Энэ журамд хурлаар хэлэлцэх асуудлаар санал хураана. Хэрэв энэ асуудал олонхийн дэмжлэг авахгүй бол тухайн асуудлыг зургаан сарын дотор хэлэлцэхгүй гэсэн заалттай. Нийслэлийн АН өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдсан. Энэ үеэр намын даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэхээр санал хураахад олонхийн санал авч чадаагүй. Гэтэл журамд зааснаар үүнээс хойш зургаан cap болоогүй. Энэ нь дүрмийн бус хурал гэдгийг нотолж байгаа юм. Уг нь миний дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусч байгаа. Энэ үеэр би ээлжит бус хурал зарлаад Нийслэлийн АН-ын даргыг өөрчлөх асуудлыг хөндөж тавих гэж байсан юм.
-Та хурлын үеэр намын Хяналтын хороонд ханданагэж байсан?
-Тийм. Би өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, намын Хяналтын хороонд албан ёсоор хандах болно. Ер нь, тэгээд Нийслэлийн АН-ын даргын албыг өгье гэж бодож байгаа. Тэртэй тэргүй би Баянгол дүүргээс нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон. Энэ дүүргийнхээ АН-ын дарга. Нийслэлийн АН-ын даргаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд би их зүйл хийсэн гэж бодож байгаа шүү. Яахав дээ, энэ намыг чаддаг нэг нь аваад л явна биз.
-Даргынхаа суудлыг хүлээлгэж өгнө гэж бодож байгаа юм бол яагаад заргалдаад эхлэв ээ. Зүгээрөгчихөж болох юм биш үү?
-Нийслэлийн намын даргын суудлыг өгнө. Гэхдээ хууль ёсны дагуу.