![Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэв](http://tuvaan.mn/media/news/original/2019/03/06/70b48809e0305276c9defa82d51fb48c.jpg)
2019.03.06
Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэв
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэслэн БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар болон БНТУ-ын Анкара, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хот дахь Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэв.
Зардлыг салбарын яамд батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлнэ. Мөн “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Төслийг БНХАУ-ын талтай эцэслэн тохирохыг холбогдох сайд нарт даалгав.