Ж.Энхбаяр: Ямар нэгэн санд зээлийн үлдэгдэл, өр төлбөр байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төрийн гурван сангаас зээл авчээ. Зээлийн талаар тэрбээр хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон яллагдагчаар татах асуудал яригдаагүй аж.
Тэрбээр төрийн сангаас авсан зээлээ өнгөрсөн онд бүрэн барагдуулсан гэнэ. Харин зээлийн асуудлаар шалгана гэвэл хэзээд бэлэн гэдгээ хэллээ. Түүнд зээл авч, төлж барагдуулдаг 30 жилийн туршлага бий гэнэ. Энэ тухайгаа Ж.Энхбаяр гишүүн “Би 30 жил зээл авч төлсөн. Гэхдээ хугацаа хэтэрсэн, зээлээ төлөөгүй тохиолдол байхгүй. 30 жилийн хугацаанд надад байгаа хамгийн үнэт зүйл бол Энхбаяр гэдэг хүний зээлийн түүх. Би хариуцлагатай зээл авч, төлдөг. Зээлийг яах гэж авдаг вэ. Ажлын байр бий болгох гэж, улсдаа татвар төлж, баялаг бүтээх гэж авдаг. Энэ миний төлсөн татвараар илэрнэ. Би жилд 300- 400 сая төгрөгийг хувиараа ХХОАТ-т төлдөг. Монгол Улсын шилдэг татвар төлөгч иргэн. Миний хувьцаа эзэмшдэг компаниуд сүүлийн 20 жил тасралтгүй олон тэрбумын татварыг төлсөн. Залуус аа, зээлээс битгий ай. Энэ муу зүйл биш. Харин зээл зорилготой байх ёстой” гэлээ.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.21