Б.Дэлгэрсайхан: Тавантолгой - Цагаан суварга - Зүүнбаянгийн төмөр замын ажил энэ хавар эхлэх ёстой
УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус ажлын хэсэг нь Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх юм. Төслийн Монгол улсын Ерөнхийлөгч өргөн барьсан юм.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байр сууриа илэрхийллээ.
"Тогтоолын төслийн нэгдүгээрт, алт, газрын ховор элементийн ашигт малтмалын хуулиас, цацраг идэвхт ашигт малтмалыг цөмийн энергийн хуулиас хасаад..төрийн мэдэлд...гэж оруулж ирж байна. Зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ өмнө нь эзэмшиж байгаа компаниудаа яах вэ? төр тэднээс худалдаж авах юмуу. Жишээ нь цацрагт идэвхт бодисыг эзэмшиж байгаа гадны хөрөнгө оруулалтын компаниуд хэрхэх вэ? үүнийгээ тодорхой болгохгүй бол төр, хувийн хэвшлийн эцэс төгсгөлгүй маргаан болох юм биш биз дээ. Үүнийг анхаараач.
Тавантолгой - Цагаан суварга - Зүүнбаянгийн төмөр замын ажил энэ хавар эхэлнэ. Зураг төсөл нь бэлэн байгаа. Энэ ажлыг Эрдэнэс тавантолгойн ашгаас эхлүүлэхийн тулд энэ төслийг оруулж ирж байгаа гэж ойлгож байнаа. Энэ нь зөв.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.18
2024.11.13