2019.04.22

Ц.Даваасүрэн: Манай сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна

Манай улсад эрчим хүчний үнэ тариф харилцан адилгүй байдаг. Төр эрчим хүчний салбарыг зохицуулахаа больж, зах зээлийнхээ журмаар ажиллах эрх зүйн орчин бүрдүүлээд олон жил өнгөрч байна. Хэдийгээр салбар биеэ дааж байгаа боловч цахилгааны тариф зарим газар хэт өндөр, зарим газар хямд байгааг салбарын сайд Даваасүрэн хэллээ. Тийм учраас хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсныг онцолж байна.