“Эрдэнэт үйлдвэр” компанид илэрсэн зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” компанийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн байна. Энэ талаар сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.
Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байсан талаар сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийж, 103 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон байна. Хэдхэн аж ахуй нэгжтэй их хэмжээний үнийн дүнтэй гэрээ хийж урьдчилгаа олгосон, 1.2 тн зэсийн баяжмалыг “Монголиан коппер корпорейшн” компанид зарах, худалдах гэрээ байгуулж 55.8 сая ам.долларын гүйлгээ хийсэн. Ногдол ашиг шилжүүлэхдээ татвар төлөөгүй зөрчил илэрчээ.
Түүнчлэн худалдан авалтын 2236 гэрээ байгуулснаас 1432-ыг нь шууд хийсэн, “Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлнэ зэргийг сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдав. Шалгалтын хэсэг мөн "Монголросцветмет" компанийг шалгаж 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг тогтоожээ.
2024
03.12