2019.05.24

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорноговь аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорноговь аймагт ажиллалаа. 

Монгол улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд МУ-ын Их Хурлын 2010 оны 32-р тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил Дорноговь аймагт эхлэх гэж буйтай холбоотойгоор МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 24-нийөдөр Дорноговь аймагт ажиллаж, Зүүнбаян өртөөний үйл ажиллагаатай танилцаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Бударын хөндий" хэмээх газарт боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Зүүнбаян өртөөний үйл ажиллагааг танилцууллаа.

Зүүнбаянгийн төмөр зам нь Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн гол зангилаа болох юм.