Х.Баттулга гишүүний охины аварга гутал
2012.03.13

Х.Баттулга гишүүний охины аварга гутал

УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Номин тун чадварлаг нэгэн гэнэ. Тэрээр геннисийн номонд орохоор аварга том гутал урлаад байна. Х.Баттулга гишүүн охиныхоо уран бүтээлийг Цонжин болдогт байрлах Чингисийн морьт хөшөө бүхий цогцолборт байрлуулсан байна. Нийт 200 сая төгрөгийн өртөгөөр 3 давхар байшинтай тэнцэхүйц 45 метр өндөртэй 4,4 тонн жинтэй, хүн өмсөх юм байна. Дизайнер ээжийн охин удам дагасан авьяастай аж. Энэхүү гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн өрөөл арьс, 4500 метр олс, 300 литр цавуу, 180 кв.метр брезент, 120 кв.метр эсгий, 72 кв.метр пролон болон 13 куб.метр мод орсон гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.