2019.09.18
Ховд хотынхон энэ жил дулаахан өвөлжинө
УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонгогдсон тойрог болох Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлуудтай танилцлаа.
Ховд хотын иргэд гэртээ эсгий гутал, үстэй дээлтэй өвөлждөг байсан цаг саяхан. Хос Дулааны станцтай болсноор энэ явдал эцэс болсон. Гэхдээ өнгөрөгч өвөл дулааны хуучин шугам удаа дараа хагарч гэмтсэнээс иргэд зутруухан өвөлжсөн. Ирэх өвөл дахиж ийм байдал гаргаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Дулааны станц болон шугам сүлжээ хариуцсан байгууллагынхантайн уулзах үеэрээ хэллээ.
undefined
Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа хандаж, шахаж ажилласны үр дүнд "Бадамлах дөл" ХХК энэ намар 3 км урт гол магистраль шугамаа шинэчлэх ажлыг хийж байна. Хүүхдийн зулай шиг нимгэрч, битүү зэвэнд идэгдсэн 86 оны эдгээр шугам хоолойг сольсноор дулааны алдагдал эрс багасна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Харин эцсийн хэрэглэгч болох иргэд цонх хаалга, орон байраа сайтар дулаалж чадвал дулаанхан өвөлжих боломж ийнхүү бүрдэж байна. Ажил хариуцсан хүмүүс 10-р сарын 01-нээс өмнө дулааны шугам шинэчлэх ажлаа шуурхайлж дуусгахаар хотоос 9 гагнуурчин авчирч уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.