"Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгааны талаар асуулга тавив
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгааны талаар" Санхүүгийн зохицуулах хорооны даргад асуулга тавив.
1. Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар: Тус хуулийг хэрэгжүүлж, ач тусыг нь олон түмэнд хүргэж, сурталчлан таниулахад чухал үүрэгтэй Таны удирдсан Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) хуулийн хэрэгжилтийг хангах, сайжруулах, түүнийг сурталчлан таниулах чиглэлээр ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрсэн бэ? Тус хуулийн ачаар хэдэн иргэн, аж ахуйн нэгж зам, тээврийн ослын улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж чадсан байна вэ? Иргэд, аж ахуйн нэгжийн тоо, нөхөн төлбөрийн хэмжээний тоон мэдээллийг жил бүрээр нь гаргаж ирүүлнэ үү;
2. Жолоочийн даатгалын тухай хуулийг Та хэрхэн үнэлж байна? Хуулийн ямар зүйл, заалт амьдралд нийцэхгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна вэ? Хуулийг сайжруулах тухай холбогдох саналаа Та УИХ-д, түүний Байнгын хороод, гишүүдэд хүргүүлж байсан эсэх; зэрэг 8 асуулт бүхий асуулгийг САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭНд тавив.