“Цахим орчинд хүүхэд хамгаалал” форум зохион байгуулагдлаа
2019.10.22

“Цахим орчинд хүүхэд хамгаалал” форум зохион байгуулагдлаа

Хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчны зүй зохистой хэрэглээг хэвшүүлэх асуудал олон улсын тулгамдсан асуудал болоод байна. Техник технологи, харилцаа холбоо хурдацтай хөгжиж олон давуу тал, боломжууд бий болж байгаа хэдий ч түүнийг дагаад зарим нэг саар үзэгдлүүд гарч ирэх болсон. Цахим орчинд хүүхэд хамгаалал форумыг зохион байгууллаа. 

Цахим орчны хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлөх, нойргүйдүүлэх, мөн цахим орчин нь хүчирхийллийн нэг талбар болоод байгаа талаар багагүй дурдагдаж байна.

“Цахим орчинд хүүхэд хамгаалал” форумыг Цахим бодлогын түр хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал нээж үг хэллээ. Форумаар Хүүхдэд нийгмийн сүлжээг зөв зүйтэй ашиглах сургалт явуулах, эцэг эхчүүдийг сургах, тэдэнд зөвлөмж өгөх, зохистой контентийг хөхүүлэн дэмжих, сэтгэцийн өөрчлөлтөд орж буй хүүхдийг эрт илрүүлэх, тусламж үзүүлэх, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.