2019.11.11
800 хятад иргэнд хууль ёсны виз олгогдсон уу
800 орчим хятад иргэд нууцаар бүлэглэн зохион байгуулалттайгаар нууц үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн. Эдгээр хятад иргэдэд хууль ёсны виз олгогдсон уу, хэн олгосон зэрэг асуултууд хөндөгдөж байна.
УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Зонхилох хэсэг нь аялал жуучлалын виз олгогдсон байна. Аялал жуучлалын гол орж байгаа газар бол Эрээн, Хөх хотын консуль дээр виз олгогддог .Дэлхийн аль ч улс оронд визны аялал жуучлалын хөнгөрүүлсэн хэлбэр байдаг. Хэн нь аялах гээд байна уу, хэн нь ажиллах гээд байна уу гэдгийг мэдэх боломжгүй ч тухайн хувь хүний ярилцлага, мэдээлэл болон санхүүгийн хуулгатай холбоотой асуудлыг чангатгана.