У.Хүрэлсүх: Хүнсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангадаг болно
2019.11.12

У.Хүрэлсүх: Хүнсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангадаг болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймаг ажиллалаа. Дорнод аймгйин иргэд хөдөө аж ахуй салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг сэргээх, малыг эрүүлжүүлэх тал дээр анхаарч, хүүхэд залуучуудын боловсрол, хүмүүжилд дорвитой шинэчлэлт хийж, уул уурхайн салбарыг цэгцлэх бодлогоо эрчимжүүлэхийг хүсчээ.

Ерөнхий сайд “Хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч, экспортлогч болгох бодлого хэрэгжүүлнэ. Хүсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангаж, атрын аяныг хэрэгжүүлнэ. Байгалийн баялгийн тэгш хувиарлалтад анхаарч, боловсруулах үйлдвэрүүдийг шинээр байгуулж, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтаа үргэлжүүлэхэд төрийн залгамж халаа, тогтвортой үйл ажиллагаа чухал. Ажилгүйдээл ядуурлыг бууруулахад орон нутгийн удирдлагууд оновчтой бодлго хэрэгжүүлэх нь зүйтэй. Иргэд олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засч явах нь зүйтэй” гэсэн байна.