Ядуурал буурсанд гишүүд үнэмшсэнгүй
2012.05.03

Ядуурал буурсанд гишүүд үнэмшсэнгүй


  • Монгол Улсын ядуурлын төвшин ганцхан жилийн дотор 39,9 хувиас 29,8 хувь болж, 10 хувиар огцом бууржээ.
Мал ихтэй манай улсад мах магнаг болоод удаж буй. Харин салбарын яам нь энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн нь гишүүдийн бухимдлыг хүргэв.УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Махны үнийн асуудлыг бодлогоор шийдэх ёстой. Зах зээлд худалдаалж байгаа үнийг бууруулах шаардлагатай. Өнөөдөр малчдын гар дээр махны үнэ хэдэн төгрөг байгаа талаарх бодит тоо баримтыг салбарын яамны удирдлагуудаас сонсмоор байна” гэв.

ХХААХҮЯ-ныхны тайлбарласнаар малчдаас малыг нь амьдын жингээр нэг кг-ыг нь 1200 төгрөгөөр худалдаж авдаг гэнэ. Өмнөх жилүүдэд энэ үнэ 650 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баянзүрх” , “Нарантуул” зах дээр махны үнэ дунджаар 6500- 7500 төгрөгийн ханштай байгааг дуулгасан.“Малчдын гар дээр 1200 төгрөгийн үнэтэй байгаа махны ханш хаана нь дөрөв дахин нэмэгдэв. Үүнийг л зохицуулах гэж УИХ Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг баталсан.

Харин өнөөдөр зарим хүн бирж хэрэгтэй, хэрэггүй тухай ярьж байна. Жилийн дөрвөн улиралд амсхийх завгүй хөдөлмөрлөж байгаа малчдад нэг кг мах 1200 төгрөгийн үнэтэй байна гэдэг хангалтгүй. Гэтэл 50 сая толгой малтай орон хэрнээ махны асуудал дээр татаас өгнө гэдэг байж болохгүй” хэмээн Г.Батхүү гишүүн салбарын удирдлагуудыг зэмлэв.Иймээс төр бодлогоор зохицуулж, бирж байгуулж, зохистой дэд бүтцийг бий болгох ёстой гэдгийг ч хэлсэн. Үнэхээр мал аж ахуйн орон атлаа инфляцийн бараг 70 гаруй хувийг махны үнийн өсөлт эзэлдэг.

Тиймээс цаашид махны бэлтгэн нийлүүлэлт, үнийн зохистой тогтолцоог бүрдүүлэх, биржээр дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бодит ханшийг тогтоох, малчид, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага гэдгийг байнгын хорооны гишүүд учирлав.Мөн өдрийн хуралдаанаар Авто замын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ.Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Буд, Ц.Цэнгэл, Х.Баттулга нар санаачилжээ. Долоон зүйл бүхий хуулийн төслийг хот төлөвлөлт, газарзохион байгуулалт зэрэгтэй холбоотой бэрхшээлийг шийдэж, цаашиднийслэлийн авто замын хөгжлийг түргэтгэнэ гэдгийг хууль санаачлагчидтодотголоо.Мөн замын төрөл, ангиллын стандартыг шинэчлэн цаг үетэй уялдууланөөрчилсөн аж. Ялангуяа ашигт малтмал, газрын тосны олборлолт эрчимтэйявагдаж байгаа орд газар орчмын нутгийн байгаль орчныг хамгаалах,экологийн тэнцвэрийг хангах зорилгоор хатуу хучилттай авто зам барьжбайгуулах зохицуулалтыг хуульд нэмж тусгасан байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт эрснэмэгджээ. Иймээс хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыгөнөөгийн нөхцөлд нийцүүлэх, замын ашиглалт засвар үйлчилгээнийбайгууллагыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээ, лабораторийн хүчин чадлыгсайжруулан мэргэжилтнүүдийг чадавхжуулах зарим санхүүжилтийг авто замынсангаас тогтмол гаргаж байх зэрэг зарчмын өөрчлөлтийг ч тусгажээ.Үүний дараа Үндэсний Статистикийн хорооны өнгөрсөн жилийн тайлангсонссон юм. Энэ үеэр гишүүд ядуурлын төвшин огцом буурсанд мэл гайхаж,сэжиглэж эхэлсэн.

Тодруулбал, Монгол Улсын ядуурлын төвшин ганцхан жилийн дотор 39,9 хувиас 29,8 хувь болж, 10 хувиар огцом бууржээ.2001-2002 онд 36,1, 2007-2008 онд 35,2, 2009 онд 38,7, 2010 онд 39,2хувьтай гарч байсан ядуурлын түвшин 2011 онд огцом буурч 29,8 хувьболсныг гишүүн Л.Гантөмөр “эвгүй үнэр ханхалсан сэжигтэй тоо байна” гэв.Мөн тэрбээр “Ядуурал 10 хувиар буурсан юм бол жижиг, дунд үйлдвэрхөгжсөн үү. Хүнд суртал, гааль, татварын дарамт алга болсон уу. Энэ бүгдхэвээрээ байгаа бол 29 хувь гэсэн тоог улс төрийн ухуулга гэж үзэхээсаргагүй” гэх нь тэр.Хариуд нь С.Мэндсайхан дарга “2010 он бол их зудын жил. Мал сүргийн 25,3хувь нь зудад үрэгдсэн. 20 гаруй мянган малчин өрхийн амьдралд томцохилт болсон. Харин 2011 онд өрхийн орлого 557 мянган төгрөг, мөнгөнорлого нь 505 мянган төгрөг болж урьд өмнөхөөс 28 хувиар нэмэгдсэн.

Инфляци бараг нэг оронтой тоонд шилжиж 10,2 хувь болсон. Энэ бүхэн ядуурал буурахад нөлөөлсөн” гэлээ.  Гишүүн Р.Буд “ДНБ-ний өсөлт их байхад иргэдийн амьжиргаа өссөнгүй. ДНБ-ний хэдэн хувь гадагш гарч хий статистик болоод байна вэ. Хэдэн хувьнь дотооддоо үлддэг вэ” гэдгийг тодруулахад ҮСХ-ны газрынхан асуултадбүдрэв. Түүнчлэн Р.Раш гишүүн малчид цаг агаарын мэдээг яаж анхаарчсонсдог шиг гол гол газрууд статистик мэдээг тэгж анхаардаг болох ёстой гэдгийг анхааруулсан.Мөн Засгийн газар статистик мэдээг ажил болгож хэрэглэхгүй байгаад гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.