ОХУ руу мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ
2019.12.04

ОХУ руу мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамтай Монгол Улсад Хөдөө аж ахуйн техник нийлүүлэх, алслагдсан бүс нутагт элеватор барих зэрэг асуудлыг ярьж тохирсон байгаа. Цаашлаад мал сүргээ эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгана.

Мөн Монгол Улсаас ОХУ руу мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлуудыг ярилцлаа" гэлээ.