2020.01.06
Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулна
Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих асуудлыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна.