2020.01.31

Д.Оюунхорол: Мэдээлэл хүргэх зорилгоор брошур, хэвлэмэл материалууд тараах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нэлээд шуурхай авч эхэлсэн. Засгийн газар хилээ хааж, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг телевизээр заах зөв зүйтэй арга хэмжээ авлаа. Гадаадад энэ вирусээс хамгаалах чиглэлээр маш олон арга хэмжээ авч байгаа юм байна. Манайх гаднаас ирж буй иргэдээ ямар байдлаар тусгаарлаж байгаа юм бэ?

Япон, Солонгост тусгай бүс байгуулаад, гаднаас ирж буй өвчтэй халдварласан, эрүүл байгаа иргэдээ 14 хоногийн турш тестэд оруулж байж, нэвтрүүлж буй юм байна. Эрүүл мэндийн салбарын бүх эмч нартаа энэ төрлийн вирусийг эмчлэх, оношлох мэдээллийг хүргэж эрчимтэй сургалтууд хүргэх хэрэгтэй байна. Ямар эм тариа хэрэглэж болохгүй, яаж эмчид хандах вэ зэрэг мэдээлэл өгсөн брошур, хэвлэмэл материалууд түгээх хэрэгтэй юм.