"Нийгмийн хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал оролцлоо
Өнөөдөр "Эх орончдын өдөр" мөн МАН-ын 99 жилийн ой тохиож байна. МАН-ын түүхийг Монгол Улсын түүхээс салгаж ярих хэцүү байхаа. Энэ сэдвээр нэвтрүүлгээ эхэлж байна.
Н.Учрал: МАН бол Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэн гэрч болсон нам юм. Залуучууд намын хэрэг байхгүй гэж үздэг. Бие даагчтай болгох сонирхол их байдаг. Намтай байх уу, хаантай байх уу гэсэн сонголт дэлхий дахинд бий. Нам гэдэг бол бидний төлөөлийн зарчимаар сонгогдсон бүлэг хүмүүс төрд шинэчлэлийг авчрирч, нам зохион байгуулалтанд ордог. Тэр ч утгаараа 1911, 1921 оны хувьсгалт өөрчлөлтүүдийг харахад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бол нам байгуулаад зохион байгуулалтанд орж удирдлагаа сонгож, хөдөлгөөн өрсөн биш юм. Дэлхий дахинд өрнөж байсан хөдөлгөөнөөс сэдэл авч Манжийн дарлалаас чөлөөлөх зорилтыг дэвшүүлэн ажилласан байдаг. 1921 онд өнөөдрийн гуравдугаар сарын нэгний өдрийг тэмдэглэх үндэс суурь тавигдсан.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22