2020.03.27

"Гэр бүлийн хүрээн дэхь хүүхдийн аюулгүй орчныг хэрхэн хагах вэ?" хэлэлцүүлэгт Б.Баярсайхан оролцлоо

Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв "Гэр бүлийн хүрээн дэхь хүүхдийн аюулгүй орчныг хэрхэн хангах вэ"  тал дээр хэлэлцүүлгийг зочидтойгоо шийдлийн талаар ярилцана. 

Б.Баярсайхан: Энэ статистикийн мэдээллийг сонсох юм бол хүний сэтгэл шимшрэм тоо байгаа. 2018 онд 20 мянга гаруй хүүхэд гэрийн орчин нөхцөлдөө осолдож гэмтэж байсан. 2019 онд энэ тоо нэмэгдэж 23 мянга болсон. 2020 оны эхний хоёр сарын байдлаар 2314 хүүхэд гэртээ осолдож гэмтсэн. Үүнээс түлэгдсэн хүүхдийн тоо 486-д хүрсэн байна. Хүн болгон хүүхэддээ хайртай тэгсэн мөртлөө эцэг эхчүүд хамгийн аюулгүй байх ёстой гэр орныг нь бүрэн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу? гэдэг асуудал байна.