Дөрвөн давхар байшинд байрладаг "аварга том" парламентын номын сан Энэтхэгт байдаг
2010.04.06

Дөрвөн давхар байшинд байрладаг "аварга том" парламентын номын сан Энэтхэгт байдаг

1.Солонгосын парламентын номын сан 1,5 сая номтой
Бkorea_parliamnt_houseНСУ-ын Үндэсний Ассамблейн /парламент/-ын номын сан солонгосын дайны үеэр буюу 1952 онд анх 3200 орчим номын фондтойгоор байгуулагджээ.  1963 онд парламентаар Номын сангийн тухай хууль баталснаар бие даасан байгууллага болон ажиллах болсон байна. Өнөөдөр тус номын сан орчин үеийн өндөр технологитой, дижитал номын сан болж 1,5 сая ном, 34 төрлийн дижитал сан бүхий фондтой, 251 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус номын сан парламентын гишүүдийг хууль боловсруулах, хяналт шалгалт хийхэд нь шаардлагатай мэдээллийг олох, дүгнэлт хийх үндсэн нэгжийн үүрэг хүлээдэг гэлээ. Түүнчлэн гишүүд,гишүүдийн ажлын албанд хууль боловсруулахад шаардлагатай баримт, мэдээллээр хангах,дижитал номын ашиглалтын талаар зааварлах, ном, сэтгүүл, өгүүллэг, сонинг холбогдох сэдвээр нь мэргэжлийн түвшинд ангилж ялган өгдөг байна.
2.Энэтхэгийн парламентын номын сан дөрвөн давхар байшинд байрладаг
india_-libiraryТус улсын Парламентын номын сан нь улсдаа хоёрдугаарт ордог том  номын сан бөгөөд нэг тэрбум 760 мянган номын фондтой, дөрвөн давхар барилгад байрладаг. Номын сан өдөр бүр өдөр тутмын 86 сонин хэвлэл, 500 ном шинээр хүлээн авдаг. 2005 оноос дижитал номын санд шилжих ажил эхэлсэн, өнөөдрийг  хүртэл энэ ажил үргэлжилж байгаа. Номын сан 300 ажилтантай. Номын санд Судалгааны төв харьяалагдах бөгөөд парламентын гишүүдийн сонин хэвлэлд гарсан мэдээллийг цуглуулж нэгтгэн мэдээллийн нэгдсэн товхимол гаргадаг. Уг товхимолд дээрх мэдээллээс гадна хуралдааны товч мэдээлэл байдаг байна.
3.Тайландын парламентын гишүүд гар утсаараа мэдээлэл авах боломжтой
70.000 орчим номын фондтой, 20 номын санчтай. Номын санд хууль, тогтоомжтой холбоотой мэдээллийн сан байдаг. Гишүүдэд мэдээлэл өгөх зорилгоор гар утасны үйлчилгээ эрхэлдэг. Гишүүд гар утсаараа интернетээс дамжуулан номын сангийн мэдээллийг авах боломжтой юм. Номын сан Байнгын хороодод 7 хоногт 1 удаа мэдээллээ явуулдаг. Сонинг  6 сарын хугацаатай цаасан хэлбэрээр ашиглаад  устгадаг. Тухайн сонинд хэвлэгдсэн парламентын гишүүдийн анхаарал татах сэдэв бүхий материалыг файл хэлбэрээр интернэтэд байрлуулдаг. Номын санд нь  Парламентын гишүүдийн захиалгаар орчуулга хийдэг 3 группын 20 орчуулагч ажилладаг. Орчуулагч нар нь судалгааны группэд нь хамрагддаг. Гадны хүмүүст үйлчилдэг боловч гадагш нь ном гаргадаггүй.    

Номын сан 1932 оноос хойшхи чуулганы хуралдааны тэмдэглэл байдаг.  Уншигчид бүртгэлийн электрон карт ашигладаг. Гэрт 15 хоногийн хугацаатай ном олгодог. Гишүүд   номын сангаас нэг  удаа 7 ном, ажилтнууд  5 ном авч болдог. 1957-1975 онд АНУ, ЗХУ-ын хороонд зэвсэглэлийн чимээгүй дайн өрнөсөн юм. Үүнийг түүхэнд “Хүйтэн дайны үе” хэмээн нэрлэдэг.
4.Монгол улсын УИХ-ын номын сан
mongoliaМонгол улсын УИХ-ын номын сан нь 1952-1975 онд “Сн3 номын сан”, 1975-1990 онд “НТИ-ийн Албан ажлын хэрэгцээний номын сан” , 1990-1993 онд “засгийн газрын үйлчилгээний аж ахуйн номын сан” гэсэн нэрээр үйл ажиллагааг явуулж иржээ. УИХ-ын мэдээлэл лавлагааг хангах, мэдээллийн бааз суурь нэн чухал шаардлагатай байсан учраас 1993 оноос УИХ-ын харъялалд орж өнөөгийн энэ “УИХ-ын номын сан” гэдэг нэрийг авчээ. Ингэснээр тус номын сангийн хөгжилд шинэ үе эхэлсэн байна.

УИХ-ын номыг сан төрийн ордны 3,4-р давхарт байрладаг. Тус номын сангаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, Тамгын гарын ажилтнууд, төр засгийн үйлчилгээний ажилтнууд, сэтгүүлч нар, за тэгээд төрийн ордноор орж, гардаг хэн боловч үйлчлүүлэх боломжтой.  Номын сан уншлагын танхимаар болон гэрээр ном олгодог.  2002 оны 12 сараас эхлэн номын сангийн “Алиса” электрон каталогийн программыг ажиллуулж байгаа. Ингэснээр төрийн ордонд дотоод сүлжээгээр болон интернэтээр хайлт хийж, захиалга өгөх боломжтой.

Тус номын сангийн номын фонд нь монгол, орос, гадаад номын фонд болон сонингийн фонд гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Дөч гаруй мянган номын сантай.
О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.