Ерөнхийлөгчдийн хэлсэн мэргэн үгс
2010.05.31

Ерөнхийлөгчдийн хэлсэн мэргэн үгс

Жорж Вашингтон:

“Дорой шалтаг тоочсоноос дуугүй бай.”

“Олиггүй түншээс орь ганцаар байсан нь өлзийтэй.”

Томас Жефферсон:

“Өөрийнхөө юу хийсэн болоод хийх гэж байгаа талаар бүү ярь.”

“Гадаад төрхийн хүрээнд бол хажууд буй хүнтэйгээ усанд хамт сэл, харин ёс журмын хувьд бол хад мэт хатуу зогс.”

“Доор нь дэгээ байхгүй гэдгийг мэдэх хүртлээ таашаалын дэгээг бүү үмх.”

“Өөртөө хийхгүй байсан зүйлээ бусдад бүү үйлд.”

“Ямар бага зүйл мэддэг гэдгээ мэддэг хүн бол хамгийн сайн мэддэг хүн юм.”

“Үнэнч зан гэдэг мэргэн ухаан хэмээх номын анхны бүлэг юм.”

“Хэзээ ч дэмий суухгүй гэж шийд... хэрэв бид цаг үргэлж хөдөлж байвал ямар ихийг бүтээж болох вэ гэдэг нь гайхамшигтай.”

“Юу ч хийсэн бүхий л ертөнц харж байгаа мэт үйлдэж бай.”

“Мөнгөтэй болохоосоо өмнө нь хэзээ ч бүү үр.”

“Ардчилал гэдэг бол олонхийн журмаас өөр юу ч биш, учир нь тэдний 51% нь  үлдсэн 49%-ынхаа эрх ашгийг булаачихаж болох зүйл.”

Абрахам Линколн

“Дотроо хуваагдсан байшин тогтож чадахгүй.“

“Саналын тоо сумны зэвнээс ч хүчтэй.”

“Ихэнх эрчүүд зовлонг тэсэж чадна, гэвч эр хүний шинж чанар түүнд эрх мэдлийг өгөхөд л шалгагддаг.”

Жон Кеннеди

“Эр хүн үхэж болно, үндэстнүүд сэргэж бас унаж болно, харин үзэл санаа нь амьдарсаар байдаг.”

Харри Труман

“Хэрэв чи тэднийг итгүүлж чадахгүй бол толгойг нь эргүүлж сур.”

Билл Косби /жүжигчин/:

“Би амжилтанд хүрэх түлхүүрийг мэдэхгүй, гэхдээ би уналтанд хүргэдэг түлхүүрийг мэднэ, тэр бол бусдад таалагдах гэж хичээх явдал юм.”

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.