2020.08.07

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Туваан оролцлоо

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Ц.Туваан уригдан оролцлоо. 

Ц.Туваан: 2020 онд УИХ-ын сонгуулыг өөр өөр хэлбэл төрийн эрх барих дээд байгууллагын найм дахь удаагийн сонгуулыг хийлээ. Энэ сонгуульд Ардчилсан намаасаа нэр дэвшиж УИХ-ын гишүүн хэмээх хариуцлагатай албан тушаалд сонгогдлоо. Ард түмний дунд очиж мөрийн хөтөлбөр, үзэл бодлоо танилцуулан энэ саналыг авсан. Тийм учраас тэр хүмүүсийн дуу хоолойг төрдөө хүргэх мөн төрд явагдаж байгаа процесс нь хууль журмын дагуу явж байна уу? гэдэгт хяналт тавьна.