Өдөр, шөнөгүй ажилладаг нарны цахилгаан станц байгуулагдав
2011.07.01

Өдөр, шөнөгүй ажилладаг нарны цахилгаан станц байгуулагдав

Саяхан Испани улсад өдөр шөнөгүй ажилладаг цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ. Натри болон хийсэн завсрын дулаан дамжуулагчийн системийг ашигласнаар шөнийн цагт ажилладаг станц бий болсон байна. 19.9 МВт хүчин чадалтай уг станц нь 110 гигаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр 25 мянга хүртэлх тооны барилга байшин бүхий багавтар хотыг 270 хоногийн турш цахилгаанаар хангаж чадах ажээ. Испанийн Torresol Energy компанийн байгуулсан уг станц одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.


Станцын ажиллах зарчим тун энгийн. Тойрог хэлбэртэй асар том талбайн голд цамхагууд болон гелиостат буюу Нарны хөдөлгөөнийг даган эргэлдэж, түүний гэрлийг ойлгон авдаг толинууд байна. Толинд ойсон гэрэл цамхагийн оройд тусах бөгөөд гэрлийн цацраг усыг халааснаар уур үүснэ. Уур хоолойгоор дамжин очиж хөдөлгүүрийг эргүүлснээр генераторууд цахилгаан гаргаж эхэлнэ.

Хэдийгээр техникийн энэ зарчим нь хэн бүхэнд ойлгомжтой байсан ч тухайн станц шөнийн цагаар ажилладаггүй байсан гэдэгт л хамаг учир байлаа. Иймээс Испанийн инженерүүд нарны станцыг шөнийн цагаар ажиллуулахын тулд дулаан хадгалах бүтцийг бий болгосон хэрэг.

Анхны хувилбарыг 4 жилийн өмнө бодож олсон бөгөөд Солар Уан/ Solar One/ гэдэг нэр өгчээ. Нарны гэрэл нь битүү саванд буй тосыг халаахад уг тос нь мөн саванд буй усыг халаана. Энэ аргыг хэрэглэснээр, нарны станцын бүрхэг үед ажиллах хугацааг зөвхөн 6 цагаар сунгаж чадсан байна. Харин химич эрдэмтэд илүү үр дүнтэй дулаан хадгалагч буюу натри болон нитрат калийн давсны уусмалыг ашиглах санааг сэджээ. Ингэснээр, нитратын нөөц бүхий дулааны энерги нь тухайн станцыг бүрхэг болон харанхуй үед 12 цагийн турш ажиллуулж чадсан байна.

Харин саяхан ашиглалтад орсон Гемасоларын ажиллах хугацаа 15 цаг болж уртасжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, тухайн станц жилдээ 270 хоног ажиллаж чадах юм. Энэ станц нь бараа сүр тун ихтэй. 200 метрийн өндөртэй үзэсгэлэнт цамхагийг тойрон 2650 ширхэг нарны гэрлийг ойлгогч толинууд байх бөгөөд эдгээр нь нийтдээ 185 га талбайг эзлэн оршино. Шинэ станц маань хотын эрчим хүчний нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон бөгөөд ойролцоох нь дулааны цахилгаан станц оршдог ажээ.

Энэ станц нь бараа сүр тун ихтэй. 200 метрийн өндөртэй үзэсгэлэнт цамхагийг тойрон 2650 ширхэг нарны гэрлийг ойлгогч толинууд байх бөгөөд эдгээр нь нийтдээ 185 га талбайг эзлэн оршино. Шинэ станц маань хотын эрчим хүчний нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон бөгөөд ойролцоох нь дулааны цахилгаан станц оршдог ажээ.Харамсалтай нь, шинэ станцын үйлдвэрлэж буй эрчим хүчний өртөг дэндүү өндөр байгаа бөгөөд учир нь,"Гемасолар"-ийг 427 сая долларын хөрөнгөөр босгожээ. Харин ногоонтнууд үүнийг дэмжиж байгаа бөгөөд тэдний үзэж байгаагаар, агаарт цацагдах нүүрс-хүчлийн хийн хэмжээ 30 мянган тонноор багасах юм. Энэ бол тийм ч бага тоо биш гэнээ. Учир нь, Испани улсын Андалус мужийн хэрэгцээт эрчим хүчийг зөвхөн нарны эрчим хүчний станцууд хангана гэж тооцоолоход, ганцхан жилийн хугацаанд агаарт хаягддаг нүүрсхүчлийн хийн хэмжээ 600 мянган тонноор багасна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.