АНУ-ын нэг ч Ерөнхийлөгч Р.Мердокт татгалзсан хариу өгч байгаагүй
2011.07.21

АНУ-ын нэг ч Ерөнхийлөгч Р.Мердокт татгалзсан хариу өгч байгаагүй

Дэлхийн хэвлэл мэдээллийн магнат Мердок хүүгийн хамт Их Британийн парламентын гишүүдэд байцаагдав. «Өнөөдөр миний амьдралын хамгийн гунигт өдөр. Гэхдээ би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Би ажилтнуудынхаа хариуцлага хүлээхгүй» хэмээн Мердок мэдэгдлээ.

Товч намтар

Руперт Мердок 1931 онд Австралийн алдарт сэтгүүлч Кит Артура Мердокийн гэр бүлд төржээ. Тэрбээр алдарт Гилонг болон    Оксфордыг төгссөний дараа Австралийн «Тhe Daily Mirror», «Тhе    Аustralian» сониноос бизнесийн гараагаа эхлэв. Мердок 1968 онд
Их Британи, дараа нь АНУ-ын хэвлэл мэдээллийн зах зээлд ноёрхлоо тогтоосон. Тэрбээр юуны өмнө хөл тавьсан улсынхаа шар сонин, таблоидыг худалдан авах буюу шинээр байгуулж, алдаршдаг.

1979 онд тэр бүх компаниа «News Corporation» нэрийн дор нэгтгэсэн. 1985 онд Мердок «20th Century Fox» кино компанийг худалдан авч, АНУ-ын иргэн болов. Дараа нь нэмж, хэдэн телевиз    худалдан авч, «Fox Broadcasting» хэмээн нэрлэжээ. Тэрбээр 1996 онд «Fox News » сувгийг байгуулав. Мердок мөн «NDS Gгоuр»   телевиз, «МуSpase» сүлжээ, «Dow Jones» компанийн эзэн.

Мердокийн улстөрийн үзэл бодол байсхийгээд өөрчлөгддөг. Тэр залуудаа Лейборист намын гишүүн байсан ч дараахан нь Консерватор намын Маргарет Тэтчер, Жон Мейжорыг дэмжжээ.   Мердок мөн АНУ-ын Бүгд найрамдах намын Рональд Рейган, Бага Жорж Бушид талтай байв.

Тэрбээр дэлхийн баячуудын жагсаалтад 117-д бичигддэг, 6.3 тэрбум долларын хөрөнгөтэй. Мердок гурван удаа гэрлэсэн бадөрвөн охин, хоёр хүүтэй.

Медиа магнатыг сургасан нь

 

ОХУ-ын тоймчЛ.Бершидский «Хэвлэлмэдээллийн хэрэгслүүдийнэздийн хувьд улстөрийн нөлөөнь хордуулсан чихэр юм»хэмээжээ. Түүний нийтлэлийгхүргэе.


Хэвлэлийн магнат, «News Согр»-ийн эзэн Руперт Мердок насныхаа эцэст сургамж авлаа. Яг 10 жилийн өмнө Оросын хэвлэлийн магнат Владимир Гусинский шиг. Мердок өөрийн хоёр гол зах зээл Их Британи, АНУ/ дээр нэг л зүйлийг хийдэг. Эхлээд шар сонин, таблоидыг бөөндөж аван, өөрийн хүн болдог. Тэгээд тухайн оронд нөлөөний хүрээгээ тэлж нэр хүндтэй, том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаж авах буюу:,үндэслэн байгуулдаг. Улс орнуудын элитүүд яагаад ч юм шар сонин, таблоидыг нөлөө бүхий хөшүүрэг гэж үзэхгүй төөрөгддөг нь сонин.

Мердок Английн «News of the World » сониныг авч чадсан шалтгаан тун энгийн. Гадаадын иргэн, австрали эрийн өрсөлдөгч нь түүнээс ч илүү «нийгэмд харь этгээд» болох Дорнод Европын еврей Роберт Максвелл байсан юм. Мердок АНУ-д анхны том төслөө хэрэгжүүлж, харь гараг, элдэв дуулианы эх булаг «81аг» таблоидыг өөрийн болгосон. Нөгөө дуулиант «Тhe National Enquirer»-ийн өрсөлдөгч шүү дээ.

Английн «NoW»-гаас «Тhе Тimes» хүртэл Мердок 13 жил зарцуулсан бол «Star»-аас алдарт «Fох News» теле суваг хүртэл 23 жил өнгөрчээ. Тэрбээр «The Wall Street Journal »-ийг өөрийн хяналтад авахад 34 жилийг зарцуулсан юм. Мердок маш олон хувиар борлогддог таблоидыг нэр хүндтэй, буурьтай том хэвлэлүүдтэй хослуулан тэнцвэржүүлэхийг оролдсон. Үүний зэрэгцээ «News Согр»-ийн эзэн улстөрийн нөлөөгөө нэмэгдүүлсээр байлаа. Гэхдээ энэ түүнд ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл «хаадыг үйлдвэрлэх» нь Мердокт таалагдсан байх.

Учир нь Трумэнээс эхлээд АНУ-ын нэг ч Ерөнхийлөгч түүнтэй уулзахаас татгалзаж зүрхлээгүй. Тэр бүү хэл Ерөнхий сайд Тони Блэрийн үед Мердокийг Засгийн газрын танхимын 24 дэх гишүүн гэдэг байв. Эрх мэдэлд дуртай, даяаршлын экспанси рүү тэмүүлдэг хүнд иймэрхүү зүйл мөнгөнөөс чухал. Мэдээж, өрнөдийн лидерүүдийн нөлөөгөөр «News Согр» нь хөгжингүй орнуудад шинэ боломж олж аван, хөгжиж байгаа зах зээл рүү нэвтэрдэг. Гэхдээ улстөрийн нөлөөлөл тодорхой хязгаартай. Хэтэрхий ихэдвэл төрийн машинд аюултай болж ирнэ. Тэрхүү хэт даварсан магнатыг буулгаж авах боломж гарвал төр засаг дор нь ашигладаг.

 


Улстөрчид хэвлэл мэдээллийг үзэн яддаг, үл итгэдэг бөгөөд зөвхөн тэвчдэг гэхэд хилсдэхгүй. Өөрсдийг нь дэмжиж байсан ч ялгаагүй. Гар хүрэхгүй л бол өмхий ханхлахгүй гэдэг шиг. «Надад сонголт байвал би дэлхийн бүх сурвалжлагчийг цааш харуулах байсан. Гэвч маргааш нь өглөөний унд уухын өмнө тамаас яаралтай мэдээ ирнэ гэдэгт итгэлтэй байна» хэмээн Өмнөдийг бут цохигч Америкийн генерал Шерман хэлсэн байдаг. Медиа магнат Мердокийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг дэмждэг. Гэвч Кэмерон нэг зүйлийг мартаагүй. 2006 онд Мердокоос Кэмероны талаар асуухад «За, онц юмгүй хүн дээ» гэснийг тэр үүрд санаж явах биз. Тэгээд ч ямар ч улстөрч хүн хэвлэлийн найрсаг магнатыг бус дарамтад орж, айж мэгдсэн магнатыг илүүд үздэг. Иймээс л оддыг нууцаар чагнасан, цагдаа нарыг худалдаж авсан хэргийг Кэмерон ногоон гэрлээр шалгуулсан хэрэг. Ийм дуулианы дараа Мердокий үл тоож, авч хэлэлцэхгүй байж болно.

 

Түүний дэмжлэгийг худалдаж авахын тулд ямар буулт хийх вэ гэж толгойгоо гашилгах шаардлагагүй өмнө нь Мердокт тал засахын тулд кабелийн телевизийн талаарх бодлогыг зөөлрүүлсэн удаатай. АНУ-д бол байдал бүр ч муу. Мердок энд өрсөлдөгч хоёр талын нэг болох консерватив намд элссэнээр их нөлөөтэй болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама «Fох News»-ын талаар «Бүх нэвтрүүлэг нь төр засаг руу дайрдаг бөгөөд Америкийн урт хугацааны өсөлт, хөгжилд сүйрүүлэх нөлөөтэй» хэмээжээ. Гэтэл чухам Мердокийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2001 оны есдүгээр сарын 11-ний явдалд Саддам Хусейн буруутай гэдэгт улс орныг бүхэлд нь  итгүүлж, өмнөх Ерөнхийлөгчид тусалсан. Гэвч энэ бүхэн Обамад хамаагүй бололтой. Харин ч өнөөгийн Ерөнхийлөгч 2012 оны сонгуульд аюул занал учрахаас сэргийлэхийн тулд Мердок болон түүний байгууллагыг газрын хөрснөөс арчаад хаявал илүү баярлах биз. Гадаадын түшмэдийг худалдан авсан хэрэгт «News Corp»-ээс ч том компанид асар их торгууль оноож байсан юм. АНУ-ын засаг захиргаа Авилгатай тэмцэх хуулийн дагуу Мердокийг шахаж, өөртөө ашиг гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байж болно. Ер нь хэвлэлийн магнатын өд сөдийг зулгаахад тэр өөрийгөө хамгаалахад л хамаг анхаарлаа хандуулах биз. Нууцаар чагнаж, цагдаа худалдан авсны төлөө Атлантын далайн хоёр талд улстөрчид үнэхээр тэгж их цочролд орж, уурлаж хилэгнэсэн гэдэгт би хумсын төдий ч итгэхгүй байна.

 

Хэвлэл мэдээллийн дээр дурдсан хэрэгслүүд ямар аргаар ажилладаг, эх сурвалждаа ямар мөнгө төлдөг, өөр хоорондоо ямар хатуу харгис, ухаанд багтамгүй ширүүн өрсөлддөгийг бүгд мэднэ. Цагдаа нараас мэдээлэл худалдаж авах нь таблоидын сурвалжлагчдын хувьд энгийн зүйл.

Мердокийг ёс суртахуунгүй, хууль баримталдаггүй сэтгүүл зүйн төлөө,  харин  Гусинскийг өрөө   төлөөгүй  гэж улстөрийн шалтгаанаар няц дарсан. Гэвч шалтгаан нь чухал бус. Хамаг учир хэвлэлийн магнат хэтэрхий их   нөлөөтэй   болж   ирсэнд   л оршино. Иймээс юмыг яаж мэдэх вэ гэж түүнийг устгаж байгаа юм.   Улстөрийн тэгшитгэлээс илүүдэл   1 үл мэдэгдэгчийг авч хаясан хэрэг.    Гусинскээс ялгаатай нь Мердок туршлагатай тоглогч иймээс  тэр ихэнх актив, мөн нөлөөгөө хадгалж   үлдэх   байх. Тэрбээр «News of the World»  сониноо  хааснаар буулт  хийхэд бэлэн  байгаагаа ойлгуулсан. Гэхдээ энэ сонингүйгээр  Мердокийн   эзэнт гүрэн босохгүй байсан.


Одоо  Мердок хэсэг хугацаанд нам суух байх. Мөн гэнэт гарч ирэн  хүчээ авч буй дотоод цензурын төлөө өөрийн  редакторуудаа загнахгүй биз ээ. Цагдаа нарт онцгой мэдээллийн төлөө мөнгө төлөх бол, утас чагнан, хууль бус  аргаар төрийн байгууллагуудаас  бичиг баримт авахыг хүсэж байгаа  бол, нууцыг дэлгэхийг мөрөөддөг  бол улстөрийн нөлөөнөөс татгалз. Тэгээд Оросын Арам Габрелянов     шиг «Ямар ч төр засаг ариун дээд зүйл» гэж ил тодоор зарла. Эсвэл  «Викиликс»  сайтын Жулиан    Ассанж шиг интернэтэд «тахал дэгдээн», улстөрчдийг биш үзэл санааг хамгаалан, улстөрийн тоглогч болохоос татгалзах хэрэгтэй. Тэгвэл уншигчдын  дэмжлэгийн ачаар нэг бол халдашгүй,   дархан медиа магнат болж, эсвэл  үнэний   төлөө   зовж   шаналсан тэмцэгч болж хувирна. Тэгээд ч  ОНМХ нь мэдээлэл өгөх, чөлөөт  цагийг өнгөрөөхөд туслах үүрэгтэйгээс гадна «ойн санитар»   билээ. Гэхдээ л улстөрийн үйл ажиллагаанд оролцох нь ОНМХ- ийн хувьд хэвийн хэрнээ харь   зүйл. Үүнийг л одоо Мердокт тайлбарлаж байгаа нь тэр. Хэрэв тэр ойлгоогүй бол шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.