Норвегийн террорист Андерс Брейвик анх компьютер тоглоомд бий болжээ
2011.08.01

Норвегийн террорист Андерс Брейвик анх компьютер тоглоомд бий болжээ

Норвегийн террорист Андерс Беринг Брейвик манай бодит ертөнцөд компьютерийн ертөнцөөс ирсэн гэвэл та итгэх үү. Түүний гадаад төрх байдал, нэр, гэмт хэргийн өрнөл, финалд хүрэхийн тулд хөнөөх ёстой хүний тоо гээд л олон давхцал ёстой шоконд оруулж байна.
Компьютер тоглоомууд манай үед яг кино, уран зохиол шиг бодит байдлыг дүрслэхээс гадна ирээдүйг зөгнөж эхэлсэн бололтой. Норвегт 100 орчим хүнийг хөнөөсөн Андерс Беринг Брейвик үнэн хэрэгтээ компьютерийн ертөнцөд буюу “Dragon Age 2” тоглоомд гарч ирсэн гэнэ.

Бодит ба виртуаль ертөнцийн адил төстэй талыг баталсан Брейвик бол үнэндээ Европын шинэ үеийн үндсэрхэг үзэлтнүүдийн төлөөлөгч юм. Тэдгээр хүмүүс эрх баригч намынхаа бодлогын эсрэг тэмцдэг. Өөрөөр хэлбэл лалын болон Африкийн орнуудаас цагаачид ирэхийг эсэргүүцдэг, мөн Израилийн эсрэг хандлагатай төр засгаа үзэн яддаг.
7-р сарын 22-нд (ганцаараа эсвэл хамсаатны хамт гэдэг нь одоо хүртэл бүрэн тогтоогдоогүй байгаа) Андерс Беринг Брейвик Норвегийн Ерөнхий сайдын оффисийн дэргэд тэсрэх бодистой машиныг дэлбэлж, дараа нь нийслэл Ослогоос холгүй орших Утойя арал дээр хүмүүсийг зэрлэгээр буудан алсан билээ. Энэ үед тэр галзуу солиотой хүн шиг биш, харин тооцоотой, тодорхой зорилго өвөрлөн хөнөөж байсан нь тогтоогджээ. Утойя арал дээр 68 хүн, Ослогийн дэлбэрэлтэд найман хүн амь үрэгдсэн.

Дараалсан террорист ажиллагааны дүнд 76 хүн амь үрэгдсэн байна. Харин өмнө нь 93 гэж зарлаж байсан юм. Нас барагсдын тоо буурсан нь Андерсийн хамсаатнууд зүсээ хувирган, хохирогч болохыг оролдсон байж болох талтай. Тэр бүү хэл нэр нөлөөтэй улстөрчдийн дунд ч түүний санааг дэмжигчид байна. Европын парламентын депутат Марио Боргезио “Норвегийн террорист Андерс Брейвикийн үзэл санаа зөв, маш гайхалтай” хэмээн мэдэгджээ. Италийн төлөөлөгч Марио Боргезио хэдийгээр хүчирхийллийг буруутгасан ч Брейвикийн исламд хандах байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Брейвикийн өмгөөлөгч нь түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй, солиотой хүн болгон харуулахыг зорьж байгаа нь нэг л сэжигтэй.


Утойя арал дээр Норвегийн социалист Хөдөлмөрийн намын идэвхтнүүд-залуусын уулзалт болж байсан. Тэд Израилийн эсрэг байр суурьтай байдаг. Мөн Ази, Африкаас цагаачдыг оруулахыг дэмждэг аж. Гэтэл тус лагерьт ирсэн хүмүүсийн тал нь Африк, Азийн орнуудаас ирсэн цагаачид байсан ба үлдсэн нь Норвегийн социалистууд, түүний дотор улстөрийн элитүүдийн төрөл садан, бүр хааны хамаатан ч байв. Иймээс Брейвикийн зорилго тодорхой. Тэр яав ч галзуу солиотой хүн биш. Европт Норвег улс нь Сомали, Ирак, Афганистан, Пакистан зэрэг орноос дүрвэгсдийн хамгийн гол лагерь болж байгаа.

Жишээлбэл Норвегийн иргэншлийг жил тутам дээрх орнуудын 4-4,5 мянган цагаач авдаг. Харин байнга оршин суухаар ирдэг нь үүнээс ч 4-5 дахин их. Брейвик иймээс Норвегийн улстөрийн системийн хамгийн гол баганад цохилт өгч, Европын орчин үеийн улстөрийн бодлогыг /улс үндэстнүүдийн соёл хослон орших зарчим, “эерэг” дискриминаци, цензурийг халах, засаг төрийн оролцоог амьдралын бүх салбарт нэмэгдүүлэх/ эсэргүүцсэн хэрэг. Ийм бодлогыг зүүний намууд, социалист хөдөлгөөнүүд явуулдаг шүү дээ.

Андерс шиг иймэрхүү террористууд Европт одоогоор цөөн. Гэхдээ компьютер тоглоомын үйлдвэрлэл тэднийг бөөн бөөнөөр гарч ирэхэд хэдийн бэлдэж эхэлжээ. Гадаад төрхөөрөө Андерс Брейвикийг хуулбарласан юм шиг төстэй компьютер тоглоомын баатар байна. Өөрөөр хэлбэл шаргал үстэй, ари дүр төрхтэй, өндөр эр. Тэр бол “Dragon Age 2” компьютер тоглоомын тэрслэгч-шидтэн Андерс юм. Энэ тоглоомыг 2011 оны 3-р сард Канадын “Electronic Arts” корпораци гаргажээ. Харин түүнийг Канадын “Bioware” компани бүтээсэн аж.
”Dragon Age 2” тоглоомонд  Хоукийн (Hawke) гэр бүлийн тухай гардаг. Тоглоомын эхэнд Хар муу хүчний түрэмгийллээс зугтаасан тэрбээр шинэ газарт буюу аварга том Киркволл хотод ирдэг. Тоглогчийн багт Хоукийн ах /буюу эгч/ бий. Түүний аватар. “Dragon Age 2”–ыг тоглогчид янз бүрээр хүлээж авсан. Түүний борлуулалт эхний хэсгээсээ доогуур байсан юм. Гэтэл хэдэн сарын дараа манай бодит ертөнцөд тэр тоглоомын баатар орж ирсэн байна.
Тоглогчтой учирдаг эсэргүүцэгчдийн нэг нь тэрслэгч-шидтэн Андерс. Тэр өөрийгөө Шударга ёс (Justice) гэж нэрлэдэг. Андерс сүнстэй гэрээ байгуулж, түүнийг өөрийн биед оруулснаар Хар муу хүчтэй тэмцэхэд илүү хүчтэй болно гэж үзжээ. Гэтэл тоглоомын явцад сүнс хяналтаас гарч, Андерсийн ухаан санааг улам эзэлдэг.

“Dragon Age” тоглоомын гол сэдэв нь шидтэнүүд ба төв сүмийн сөргөлдөөн (Chantry). Шидтэнүүд өөрийн хүчээ нөгөө ертөнцөөс, сүнс, буг чөтгөрөөс авдаг. Сүнс, буг чөтгөрүүд байнга л хүмүүсийн ертөнцөд орох арга саам хайдаг.  Үүнийг хийх ганц арга бол шидтэний биед нэвтэрч, хяналтыг гартаа авах. Сүм үүнээс сэргийлэн шидтэнүүдийн сургалтыг хатуу хянадаг. Харин тэрслэгчдийг сүмийн тусгай ангийнхан (Templars) мөрддөг. Templars нь шидтэнүүдийн довтолгоог эсэргүүцэх чадалтай аж.


Андерс харин бүх шидтэнийг сүмийн хяналтаас чөлөөтэй байх ёстой гэж үздэг. “Dragon Age 2” тоглоомын төгсгөлд тэрбээр Сүмийн төв  штабыг дэлбэлж, сүм ба шидтэнүүдийн зөрчлийг ил тод болгодог. Тоглогч өөрөө Андерст садаа хийж чадахгүй, түүнийг зөвхөн өршөөж, финалын тоглолтод оруулж л чадна. Тоглогчид финалд хүрэхийн өмнө дор хаяж 90 хүнийг хөнөөх ёстой. Бараг л бодит Андерс Брейвик шиг. Тэр Утойя арал дээр бараг л ийм тооны хүнийг цааш харуулсан билээ. Хачин үзэгдэл манай ертөнцөд ч гарсан. Норвегийн нийслэлээс Утойя арал хүртэл 20-25 минутийн дотор вертолетоор очих ёстой байтал цагдаа нар завь хүлээсээр 90 минут болсон билээ. Ёстой нөгөө Муу хар хүч л нөлөөлсөн байх.

Сонирхолтой нь Норвегийн террористын дуртай тоглоом нь “Call of Duty: Modern Warfare 2” гэнэ. Энэ тоглоомонд Америкийн генерал-муу санаатан ОХУ ба АНУ-ын хооронд дайныг өдөөн хатгадаг. Уг тоглоомын нэг үзэгдэлд Москвагийн нисэх онгоцны буудал дээр энгийн иргэдийг бууддаг. Яг ОХУ-ын “Домодедово”-д болсон шиг. 2011 оны 1-р сард тэнд террорист ажиллагааны улмаас 30 орчим хүн амь үрэгдсэн билээ. Дайн дэгдээгч генералыг Их Британий тусгайн ангийн дайчин зогсоодог. Гэтэл бүгд л түүнийг гэмт хэрэгтэн гэж тооцдог.

Брейвик өөрийгөө хэн гэж үзэж байсан нь тодорхойгүй. Гэхдээ иймэрхүү хүмүүсийн сэтгэл зүй аль хэдийн орчин үеийн компьютер тоглоомын гол сэдэв болжээ. Иймээс та өөрийн ирээдүйгээ олж мэдэхийг хүсвэл аль болох их тогло доо.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.