Исламизм Норвегт байр сууриа улам бэхжүүлсээр байна
2011.08.09

Исламизм Норвегт байр сууриа улам бэхжүүлсээр байна

Норвегт болсон саяхны террорист ажиллагааны дараа норвегчууд ба лалын шашинт орнуудаас ирсэн цагаачдын харилцааны асуудал улам хурцаар тавигдаж байна. Европын хамгийн тайван орны нэг гэгдэж байсан энэ улсын иргэд өнөөдөр цагаачлалыг хязгаарлахыг шаардах болжээ.


Зургадугаар сард “VG Nett” сэтгүүлийн захиалгаар Норвег даяар цагаачдын харилцааны талаар нийгмийн судалгаа явуулжээ. Асуулгад оролцогчдын 54% нь “Цаашид Норвегт цагаачдыг оруулах ёсгүй” гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна иргэдийн 80% нь Норвегт оршин суух хүсэлтэй гадаадынхан манай хэлийг мэддэг байх ёстой төдийгүй шалгалт өгвөл зохино гэжээ.

 

Гивлүүртэй цагдаагийн талаарх асуултад оролцогчдын мөн л 80% нь “Ийм цагдаа таалагдахгүй байна” гэж хариулсан байв.
Норвегийн эрх баригчид Европын бусад улсаас ялгаатай нь мультикультурализмын /тухайн улс дотор аливаа үндэстэн өөрийн соёл, зан үйл, уламжлалаа хадгалан зэрэгцэн орших/ бодлого сүйрсэн талаар мэдэгдэл хийгээгүй байгаа. Гэхдээ энэ амгалан хаант улсад нөхцөл байдал улам хурцадсаар байна.

Сүүлийн үед Норвегт олон дуулиан дэгдэж, үндэстний асуудал хэвийн бус байгааг баталсан. Норвегийн 3 дахь том хот Тронхеймд зургадугаар сард болсон эмгэнэлт явдал маш их шуугиан тарьсан юм. Лалын шашинтай бүлэг цагаачид сурагч охиныг хүчиндсэн бөгөөд хөөрхий охин сэтгэлээр унаж, нас баржээ. Цагдаа нарын олж тогтоосноор гэмт хэрэгтнүүд өөр хоёр охиныг хүчиндсэн ба аз болоход тэд амьд үлдсэн юм байна. Иймэрхүү харгис хүчирхийллийг голдуу Африк, Ойрхи Дорнодын орнуудаас ирсэн цагаачид үйлддэг аж.

 

Энэ явдлаас сарын өмнө үүний эсрэг хандлагатай өөр нэг хэрэг гарсан юм. Берганы нэгэн дунд сургуулийн сурагч “Надад галт зэвсэг бий. Би лалын шашинтай хүүхдүүдийг буудна” гэж сонинд мэдэгджээ. Сурагчдыг сургуулиас бүгдийг гаргасны дараа нөгөө хүүхдийг олсон байна. Харин түүнд ямар ч зэвсэг байсангүй. Энэ нь норвегчүүд өөрсдөө хариу түрэмгийлэл үйлдэж болзошгүйг харуулсан юм. Ер нь норвегчүүдын дунд лалынханд халдахыг завдсан буюу халдсан тохиолдол ч гарч эхэлжээ.

 

Янз бүрийн соёл, зан үйлтэй үндэстэн ястан хоорондоо эвтэй, найртай зохицон амьдрахад их бэрхшээл учрах нь мэдээж. Сүүлийн жилүүдэд Грооуддален мужаас бусад нутаг руу 3000 иргэн нүүжээ. Учир нь өнөөдөр эндхийн хүн амын 45 % нь лалынхан бөгөөд тэдний ихэнх нь норвегоор огт ярьдаггүй аж. Тэр бүү хэл норвегчууд өөрсдөө лалынхнаас айгаад шаргал үсээ хараар будуулдаг болсон байна. Тэдний хүүхдүүд сургуульдаа уламжлалт хүнс болох гахайн махтай хачиртай талх авч очихоос айдаг болсон.

Яагаад гэвэл шашин шүтлэгийн улмаас лалынхан гахайн мах идэхийг хориглодог аж. Цагаачидтай холбоотой бас нэг том хэрэг 2009 оны зун дэгдсэн. Норвегт 1500 чеченчүүд ба курдууд хоорондоо зодолдож, энэ нутагт үзэгдэж дуулдаагүй далайцтай том зодоон үүсгэжээ.

Умард Кавказын 54 иргэнийг зодоон өдөөсөн хэргээр баривчилж, 7-г нь шүүж, ял оноосон юм. Үүний дараа Норвег улс кавказчуудыг бөөн бөөнөөр нь нутаг буцаах болжээ. Хоморгонд нь хууль дагадаг, томоотой чеченчүүд ч өртсөн байна.
Гэхдээ Норвегийн удирдлага лалын цагаачдын талаар тууштай бодлого явуулдаггүй. Саяхан тус улсад исламын шашны зүтгэлтэн Юсуф аль Карадауи иржээ. Тэрбээр Холокостыг бурхны шийтгэл гэж мэдэгдэн, дэлхий даяар алдаршсан удаатай. Түүнчлэн Юсуф аль Карадауи “Нөхөр нь эхнэрээ зодох эрхтэй” гэж сурталчилдаг. Иймээс түүнийг зарим нь Осама бин Ладенаас ч аюултай гэж үздэг. Гэтэл Норвегийн удирдлага ийм хүнд виз олгожээ.

Энэ оны эхээр Норвегийн “Aftenposten” сонин “Манай улсад курд үндэсний Наджмуддин Фарай Ахмад гэдэг хүн 20 жил тайван амьдарч байгаа” хэмээн бичсэн байна. Тэр хүн бол мулла Крекар нэрээр алдаршсан бөгөөд Иракийн хойд нутагт “Ансар аль-Ислам” байгууллагыг үүсгэн байгуулсан аж. Гэтэл өрнөдийн бараг бүх орон уг байгууллагыг “Аль-Кайда”-тай холбоотой, алан хядагч бүлэглэл гэж үздэг. Фарай Ахмад өөрийн радикал үзлээ огтхон ч нуудаггүй.

Тэрбээр таван жилийн өмнө “Осама бин Ладен бол нэр хүндтэй хүн. Лалынхан Европод амьдрахаар ирж байна. Чухам бид та нарыг өөрчлөхөөр ирсэн. Европын хүн амын өсөлтийг харцгаа. Энд лалынхан шумуулын сүрэг шиг л өсч байна. 2050 онд Европын хүн амын 30% нь лалынхан болно” гэж хэлсэн. Гэтэл Норвегийн эрх баригчид түүнд үг хэлэх эрх олгосоор л байна.


Лалынхан Норвегт 1960-аад оны сүүлээр анх орж ирсэн юм. Өнөөдөр исламыг шүтдэг бараг 80 мянга хүн байгаа бөгөөд энэ нь тус улсын хүн амын 2% юм. Пакистанчууд хамгийн олон, бараг 30 мянга бол дараа нь иракчууд, сомаличууд, курдууд, мароккочууд, туркууд, албанчууд, боснийн лалынхан ордог.


Их Британи, Франц зэрэг орноос ялгаатай нь Норвег улс нь Ази, Африк тивд колонигүй байсан. Хэдий тийм ч Норвег нь олон жилийн турш халуун цэгүүдээс дүрвэгчид, ажил хайгсдад хаалгаа дэлгэсээр ирсэн билээ. Энд 1974 онд анхны лалын сүм байгуулагдсан бол одоо Норвегт лалын 92 нийгэмлэг бий. Тэдний ихэнх нь норвегоор ярьдаггүй.


Лалын цагаачдын нэлээд нь шинэ нөхцөлд дассан бол ихэнх нь шинэ эх орныхоо /Норвегийн/ уламжлал, зан заншлыг хүлээж аваагүйгээр барахгүй өөрсдийнхийг тулгаж эхэлжээ. Тэд Норвегийн нийгэмд дасан зохицохыг ч оролдохгүй байгаа юм. Хэт радикал үзлийг үл харгалзсан ч норвегчүүд ба лалынхны амьдралын хэв маяг тэс өөр. Лалынхны хувьд ижил хүйстний гэрлэлт байж боломгүй зүйл бол харин норвегчүүд гивлүүр зүүх, гахайн мах идэхийг хориглох зэрэгт дургүйцдэг.


Норвегт лалынхны тоо өссөөр байна. Энд радикал үзэлтэй имамууд амьдарч байгаагаас болоод Хөгжлийн нам зэрэг хэт барууны намынхныг Норвегийн иргэд их дэмжих болжээ. Тэд цагаачлалыг ялангуяа лалын цагаачлалыг хязгаарлахын эсрэг тэмцдэг. 1993 онд энэ намын төлөө сонгогчдын 6.3% нь санал өгчээ. Харин энэ тоо 2001 онд 14.6%, 2009 онд 22.9% болжээ. Энэ нь Европын холбооны аль ч улсаас илүү гэсэн үг /Дашрамд дурдахад Норвег улс Европын холбоонд элсэхээс татгалзсан билээ/. Гэхдээ 22.9% бол дээд үзүүлэлт биш. Норвегийн уугуул иргэд ба цагаач лалынхны харилцаа хүндэрсэнд Норвегийн эрх баригчдын буруу бий.

Тэд өөрийн орны хаалгыг иймэрхүү хүмүүст нээснээр маш их хор уршиг тарьсан. Яагаад гэвэл лалын имамууд энд ирээд өөрийн сүсэгтнүүдийн санаа бодолд нөлөөлж, улмаар шинэ нийгэмд дасан зохицох явдлыг эрс сааруулжээ. Норвегийн удирдагчид одоо ч энэ тал дээр бараг юм хийхгүй байна.

 

Нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол бүхнийг энхийн замаар шийдэж чадахгүй бололтой. Гэтэл радикал үзэл гадаадын цагаачид төдийгүй уугуул иргэд болох норвегчуудын дунд ч улам дэлгэрсээр байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.