Хатан хаан Алмаазан ойгоо тэмдэглэж байна
2012.06.04

Хатан хаан Алмаазан ойгоо тэмдэглэж байна

Их Британийн хатан хаан II Элизабета
ТОВЧХОН
  • Мөн хатан хааны ширээнд заларсан долоо хоногийн тоогоор 3120 ширхэг бялууг ард иргэдэд зориулан нарийн боовчид хийх аж.
  • Мөн хатан хаанд зориулан, 4200 галт дохиог улс орон даяар асаах ба хамгийн сүүлчийнхийг хатан хаан өөрөө Букингэмийн ордонд бадраана.
Их Британийн хатан хаан II Элизабета зургаадугаар сарын хоёронд Эпс-Дербийн морин тойруулгад хүрэлцэн ирснээр хаан ширээнд заларсны 60 жилийн ойн баярын ажиллагааг нээлээ.

Энэ үеэр Лондон, Эдин- бург, Кардифф, Белфастад салют буудав. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх Алмаазан ойгоор англичууд асар том шоу зохион байгуулна. Темза мөрнөөр Их Британийн түүхийг харуулсан 1000 хөлөг хөвнө. Эдгээрээс хамгийн эртнийх нь 1740 оных гэнэ. Энэ ажиллагаанд 20 мянган хүн оролцож, сая гаруй хүн үзэх аж. Англи даяар дөрөв хоног амрах бөгөөд нийтийн эмх журмыг сахиулахад 6000 цагдааг нэмж дайчилжээ. Мөн хатан хааны ширээнд заларсан долоо хоногийн тоогоор 3120 ширхэг бялууг ард иргэдэд зориулан нарийн боовчид хийх аж.

ALMAAZ-1Баярын оргил үе нь хатан хааны цуваа Лондоны төвөөр явж, Павелийн сүмд залбирал үйлдэх гэнэ. Энэ үеэр Их Британийн Цэргийн нисэх хүчний сүрт жагсаал болж, алдартнууд концерт тоглоно. Мөн хатан хаанд зориулан, 4200 галт дохиог улс орон даяар асаах ба хамгийн сүүлчийнхийг хатан хаан өөрөө Букингэмийн ордонд бадраана.

ALMAAAZ-2_copy













ALMAAZ-3
ALMAAZ-4ALMAAZ-5
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.