Ерөнхийлөгч хуучин эхнэрээ, Тэргүүн хатагтай өрсөлдөгчийг нь дэмжлээ
2012.06.14

Ерөнхийлөгч хуучин эхнэрээ, Тэргүүн хатагтай өрсөлдөгчийг нь дэмжлээ

Францын Тэргүүн хатагтай, Ерөнхийлөгч Франсуа Олландын “дагуул” Валери Триервейлер “Твиттер”-т уржигдар өглөө бичсэн зурвасдаа Социалист намаас Парламентын сонгуульд нэр дэвшсэн Оливье Фалорнийг дэмжсэн аж. “Тэрс үзэлтэн” гэгдэх О.Фалорни нь сонгуулийн II шатанд Ла-Рошель хотоос Сеголен Руаяльтай өрсөлдөхөөр тунажээ. С.Руаяль бол Ерөнхийлөгч Ф.Олландын гэргий байсан эмэгтэй.

Хатагтай Триервейлер зурвасдаа “Ла-Рошель хотын оршин суугчидтай мөр зэрэгцэн өдий олон жил тэмцэхдээ Фалорни хомхой сэтгэл агуулж явсан түүх нэгээхэн ч үгүй билээ. Түүнд амжилт хүсье. Тэр ялж чадна” гэж тэмдэглэжээ. Сэтгүүлчийн дээрх байр суурийг орон нутгийн хэвлэлд социалистуудын дундах “сэт гэл зүйн драм” хэмээн нэрлэ сэн нь Ерөнхийлөгч хуучин эхнэрээ дэмжиж байгаагаар тайлбарлагдана. II шатны санал хураалтын өмнө тавьсан сурталчил гааны самбарт Руаялийн гэрэл зургийн хажууд Ерөнхийлөгчийн хэлсэн “Шарант-Маритим мужийн сонгуулийн энэ той рогт Сеголен Руаяль нь миний дэмжиж байгаа, Ерөнхийлөгчийн олонхыг төлөөлөх цорын ганц нэр дэвшигч мөн” хэмээсэн үгийг бичжээ.

Ерөнхийлөгч Франсуа Олланд ба түүний одоогийн эхнэр Валери Триервейлер

Социалист намын Шарант- Маритим мужийн салбар зөвлөлийн I нарийн бичгийн дарга, Ла-Рошель хотын мээрийн орлогч Фалорни Тэргүүн хатагтайн “нөхөрсөг дэмжлэгт” тун баярлаж буйгаа илэрхийлэв. “Учир нь энэ бол урьдчилан төлөвлөж, зохион байгуулаагүй зүйл” хэмээн Руаялийн хүчтэй өрсөлдөгч тэмдэглэжээ. Үндэсний хурлын сонгуулийн II шат ирэх ням гаригт болно. Руаяль үүний өмнө Парламентын доод танхимд хөрш Де-Севр мужийн Мель хотоос нэр дэвшин сонгогдож байжээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.