Украинчууд ЕАШТ-д гаргасан зардлаа  нөхөж чадсангүй
2012.07.05

Украинчууд ЕАШТ-д гаргасан зардлаа нөхөж чадсангүй

Испаничууд Евро-2012-д түрүүлснийхээ төлөө 23 сая евро авсан бол хоёрдугаар байранд орсон Италийн ши
ТОВЧХОН

ЕАШТ-ий ачаар Украин улс дэд бүтцээ шинэчилж, мөнгө олох сайхан боломж тохиосон. Гэхдээ тус улс ашигтай ажиллаж чадсан уу. Энэ талаар Украины «Главред» сонинд хэвлэгдсэн нийтлэлийг хүргэж байна.

Евро-2012 тэмцээнийг Украинд зохиосноор хэдэн саяын хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн шинжээчид, өндөр албан тушаалтнууд хэдхэн сарын өмнө хэлж байлаа. Энэ үйл явдлын ачаар Украин улс 300 саяас 1.5 тэрбум еврогийн ашиг хүртэх таамаг гарч байв. Харин одоо тэмцээн өндөрлөж,«Евро-2012 Украин» хэмээх том төсөл ямар ашиг, алдагдал авч ирснийг тооцоолох боломж гарчээ.

Хоолны газрууд жилийнхээ орлогыг олжээ

Украины нисэх онгоцны буудлууд хамгийн ашигтай ажилласан  нь тодорхой байна.Львов хотын захиргааны мэдээлсэнээр                                    Евро-2012 тэмцээний үеэр тус хотын нисэх онгоцны буудалд 50 мянган зорчигч 900 рейсээр үйлчлүүлжээ. Энэ нь энгийн үеэс зорчигчдын урсгал 2-2.5 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Харьковын нисэх онгоцны буудал Евро-2012-ын үеэр 52.5 мянган зорчигчид 750 онгоцоор үйлчилсэн аж. Энд зорчигчдын урсгал энгийн үеэс 4.5 дахин өсчээ.

Хөлбөмбөгийн тэмцээн болох дөрөв хоногийн дотор Донецкийн нисэх онгоцны буудал 17.6 мянган хүнд 336 рейсээр үйлчилсэн бол зөвхөн хагас шигшээгийн үеэр 200-аад нислэг үйлдэж, хөлбөмбөгийн 50 мянган фанатыг хүлээн авсан гэнэ.

Гэхдээ  нийслэлийн Борисполь нисэх онгоцны буудал хүлээн авсан фанатуудынхаа   тоогоор рекорд тогтоосон байна. Тус нисэх онгоцны буудал Евро-2012 тэмцээний үеэр гуравхан хоногийн дотор 90 мянган хүнд үйлчилжээ,

Үүнээс гадна нийтийн «хоолны  газарууд ч муугүй ашиг олжээ. Тэмцээний үеэр хоолны газарт сул ширээ олдоогүй бөгөөд хоолны үнэ ханш ч нүдэн дээр өсч байв. Хотын төвд нэгэн жижигхэн кафе ажиллуулдаг Д.Андрей гэгч «Би анх удаа ийм олон үйлчлүүлэгчтэй байж үзсэн. Яг ийм байдлаар нэг cap ажиллахад л бүтэн өвөлжин амарч болохоор байлаа»

хэмээн олсон ашгаа тодорхойлж байлаа. Тэрбээр ЕАШТ-ий үеэр хоолныхоо үнийг 25 хувиар нэмсэн гэнэ.

Түүнчлэн такси үйлчилгээнийхэн ч хоосон байсангүй. Зургаадугаар сарын дундаас эхлэн эндхийн таксины үнэ 15 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, Киевийн төмөр замын вокзалаас «Минская» метроны зогсоол хүрэхэд өмнө нь 50 гривен төлдөг байсан бол тэмцээний үеэр 65 болж нэмэгджээ. Энэ хугацаан д таксины үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй байсан гэхэд болно. Шинжээчдийн тооцоолсноор ЕАШТ-ий үеэр таксины жолоочид ашгаа 40 хувиар буюу 40 мянган гривейээр нэмэгдүүлжээ.

Харин зочид буудлынхан, байр түрээслэгчид санасан хэмжээндээ хүртэл ашигтай ажиллаж чадсангүй. Зочид буудлын өрөө хэт өндөр үнэтэй байснаас болж, 100 хувь . дүүргэлттэй байж чадаагүй байна. Хотын төвийн  дундаж   зочид буудлын нийт өрөөний 12 хувь нь хоосон байсан аж. Харин байр түрээслүүлнэ гэсэн зар энгийн үеэс 10 дахин нэмэгджээ.

Шинжээчдийн дүгнэснээр нэг жуулчин өдөрт дунджаар 100-аад евро зарцуулсан гэж үзвэл ЕАШТ зохиосон хот болгон 20 сая еврогийн ашиг олсон байх магадлалтай.

5,5 тэрбумыг зарлагаджээ

Дээрх бүх орлогыг Евро-2012       тэмцээний бэлтгэлд гарсан зардалтай харьцуулбал юу ч биш. Албан ёсны мэдээллээр Украин улс ЕАШТ-ийг зохион явуулахын тулд 5.5 тэрбум долларыг зарлагаджээ. Тус улсын Дэд бүтцийн дэд сайд Борис Колесников «Спортын ордонд л гэхэд 800 сая доллар зарцуулсан. Тухайлбал Киевт стадион барихад 550 сая, Львовын стадионд 200 сая, Харьковын стадионд 50 сая доллар тус тус зарцуулсан» хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна нисэх онгоцны буудал, зам барих, Еврс 2012-ын эзэн хотуудын нийтийн тээврийг шинэчлэхэд 4.5 тэрбум   доллар   зарцуулсан.

Энэ их хөрөнгө оруулалтын ашгийг хэзээ нөхөх нь тодорхойгүй. Жишээ нь 50-100 гривений тасалбартай байхад стадионы зардлыг 50 жилийн дараа нөхнө. Үүнд янз бүрийн арга хэмжээ зохиох, үйлчилгээний газар ажиллуулах гээд цөм багтсан.

Харин нисэх онгоцны буудал арай эрт зардлаа нөхнө. Учир нь жил бүр нэмэгдэж буй зорчигч, жуулчдын урсгалын ачаар 20-25 жилийн дараа ашигтай ажиллаж эхлэх магадлалтай юм.

Испанийн шигшээ 23 сая еврогоор шагнуулав

Испаничууд Евро-2012-д түрүүлснийхээ төлөө 23 сая евро авсан бол хоёрдугаар байранд орсон Италийн шигшээ 19.5 сая еврогоор түрийвчээ түнтийлгэжээ. Харин шөвгийн дөрөвт үлдсэн Герман, Португалийн шигшээ 16 ба 15 сая евро хүртсэн байна. Түүнчлэн Английн шигшээ 12.5 сая, Чех 12 сая, Грек, Франц 11.5 сая, Орос, Хорват 10.5 сая, Дани 10 сая, Польш, Швед есөн сая Голланд," Ирланд: тус тус найман сая евротой нутаг буцжээ. Үүнээс гадна Украины шигшээгийнхэн ЕАШТ-д оролцсоныхоо төлөө Үндэсний хөлбөмбөгийн холбооноос 10 сая евро олсон. Ингээд нийт шагналын сан 196 сая евро болсон байна.

Нийтлэлч
Э.Мөнхзаяа
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.