Замын-Үүд суманд цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлэх ногоон хэрэм байгуулна
2021.03.11

Замын-Үүд суманд цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлэх ногоон хэрэм байгуулна

Миний бие өнөөдөр /2021.03.10/ Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакирын хамт НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа.

Уулзалтаар Монгол орны хуурай бүс нутгаас үүдэлтэй цөлжилт, шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, бууруулах төслийн хүрээнд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас Замын-Үүд суманд 2020 оны 06 дугаар сараас хэрэгжүүлж буй Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон хэрэм” байгуулахад зориулсан 600 мянган долларын ажлыг энэ онд эрчимжүүлж эхлүүлэхээр боллоо.

Тус ногоон хэрэм байгуулагдсанаар цөлжилт, шар шороон шуурганы эрсдэл буурч, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, технологийн ахиц гарах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn