Шадар сайд БНФУ-ын элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав
Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газар хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Франц Улсаас нисдэг тэрэг, обьектын түймэр унтраах тусгай тоноглолтой автомашин нийлүүлнэ. Мөн нисгэгч, механикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх хамтарсан сургалт зохион байгуулах юм. Цар тахлын улмаас удааширч байгаа төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд сургалтыг цахим хэлбэрээр явуулахаар тохиролцов